Цаатан иргэдийн 40 хувь нь эрүүл мэнд, 25 хувь нь нийгмийн даатгалд хамрагджээ
Цаатан иргэдийн 40 хувь нь эрүүл мэнд, 25 хувь нь нийгмийн даатгалд хамрагджээ.
2014.04.04

Цаатан иргэдийн 40 хувь нь эрүүл мэнд, 25 хувь нь нийгмийн даатгалд хамрагджээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Зүүн тайгад өвөлжиж буй цаатны отогт жилийн хамгийн урт шөнө, богино өдрийг цаатнуудтай хамт өнгөрүүлсэн билээ.

Цаатан хэмээх өвөрмөц бөгөөд ховорхон заяанд төрсөн үндэстний эрх ашгийг хамгаалах талаар тухайн үед өгсөн Ерөнхийлөгчийн амлалт эдүгээ ажил хэрэг болоод яг нэг жилийг үдлээ. Энэ хугацаанд Ерөнхийлөгчийн үзүүлсэн “халамж” амьдрал дээр нөлөөлсөн эсэхийг өчигдөр цаа бугын аж ахуйг сэргээх, цаачдын амьдралын түвшнийг сайжруулах үндэсний симпозиумаар хэлэлцэв.

Тайгад амьдардаг иргэдийн хувьд ажлын байр хомс, нийгмийн даатгал төлөөгүй тул засгаас олгох тэтгэвэр, тэтгэмж, даатгалд хамрагдаж чаддаггүй, үр хүүхдээ сургуульд сургаж, боловсрол эзэмшүүлэхийг эрмэлздэг ч сургууль холоос гадна дотуур байрны нөхцөл тааруу, хүрэлцээ муу гээд тоочвол шийдвэрлэх асуудал олон бий.

Эдгээр асуудлыг шат дараатай шийдвэрлэхээр Монголын хүнс, хөдөө аж ахуйн үндэсний ассоциацаас гаргасан санаачилгын дагуу Ерөнхийлөгчийн тамгын газар, ЗГХЭГ, ХАХНХЯ, ҮХААЯ, БОНХЯ-ны 100 гаруй төлөөлөгч үндэсний симпозиумд оролцож, зөвлөмж гаргав.

Ерөнхий боловсролын сургууль төгсөж, их, дээд сургууль, коллежид элссэн 12 оюутан бий. Тэдний 2012-2013 оны сургалтын төлбөрийг БШУЯ, ХАХНХЯ-ны аль нэг нь төлөхөөр амласан ч хоорондоо тохиролцоогүйн улмаас асуудал шийдэгдээгүй байгаа аж.

Ерөнхийлөгчийн зарлиг гарснаас хойш насанд хүрсэн цаатан иргэн сар бүр 132, хүүхэд 64 мянган төгрөгийн халамж авдаг болжээ. Харамсалтай нь эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг халамжийн сангаас төлнө гэж байсан нь одоо хэр шийдэгдээгүй байгааг Цагааннуур сумын Засаг даргын орлогч Г.Буянтогтох дуулгав. Тиймээс тус сумын иргэдийн 40 хувь нь эрүүл мэнд, 25 орчим хувь нь нийгмийн даатгалын шимтгэлээ зарлигаар авч буй мөнгөнөөсөө суутгуулдаг гэнэ.

Харин 1992-2004 оныг бодвол цаатан иргэдийн хүүхдүүд сургууль завсардах нь багасчээ. Ерөнхий боловсролын сургууль төгсөж, их, дээд сургууль, коллежид элссэн 12 оюутан бий. Тэдний 2012-2013 оны сургалтын төлбөрийг БШУЯ, ХАХНХЯ-ны аль нэг нь төлөхөөр амласан ч хоорондоо тохиролцоогүйн улмаас асуудал шийдэгдээгүй байгаа аж. Тиймээс өнгөрсөн оны сургалтын төлбөрийг эцэг, эхчүүд өөрсдөө төлжээ. Энэ мэт зовлон байгааг цаатан иргэдийн төлөөлөл үндэсний симпозиумд ирсэн холбогдох албан тушаалтнуудад уламжлав.

Тэдний хамгийн гол хүсэлт нь тайгын иргэдийн гол амьжиргаагаа залгуулдаг хоёр газрыг улсын тусгай хамгаалалтаас гаргах байлаа.

“Тэнд төрөл бүрийн жимс, самар, эмийн ургамал ургадаг. Зөвхөн засгаас олгож буй мөнгөөр амьдралаа залгуулах хүндрэлтэй байгаа тул байгалийн баялгийг түүж, аялагчдад худалдахыг хүсэж явдаг. Гэтэл улсын тусгай хамгаалалттай газраас эдгээрийг түүж, бэлтгэхийг хориглодог