Р.Мөнхбат: Монголд 86 өрх 1511 цаа маллан амьдарч байна
Монголын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Үндэсний Ассоциацийн Ерөнхийлөгч Р.Мөнхбат
2014.04.03

Р.Мөнхбат: Монголд 86 өрх 1511 цаа маллан амьдарч байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2013 оны гуравдугаар сарын 29-нд Хөвсгөл аймгийн цаа буга маллан, тайгад амьдарч буй уйгар угсааны тува, цаатан иргэдийн амьдралын түвшинг дээшлүүлэх, тэдний боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллыг сайжруулах, цаа бугын аж ахуйг сэргээх зорилго бүхий "Цаа бугын аж ахуйг сэргээх, цаачдын амьдралын түвшинг сайжруулах” хөтөлбөрийг хэрэгжүүлэх, үйл ажиллагааг эрчимжүүлэх тухай зарлиг гарган, Засгийн газарт чиглэл өгсөн билээ. Тэгвэл энэ хүрээнд "Цаа бугын аж ахуйг сэргээх, цаачдын амьдралын түвшинг сайжруулах" сэдэвт Үндэсний симпиозумыг өнөөдөр Бишрэлт зочид буудлын хурлын танхимд зохион байгуулж байна.Улсын хэмжээнд анх удаагаа зохион байгуулагдаж буй симпиозумд Цагаан нуур сумын удирдлагууд, Хүн амын хөгжил, Нийгмийн хамгааллын яам, Үйлдвэр хөдөө аж ахуйн яам, ТББ-ын төлөөлөл зэрэг 100 гаруй зочин төлөөлөгч оролцож байгаа аж.

6Монголын хүнс, хөдөө аж ахуйн үндэсний ассоциацийн тэргүүн Р.Мөнхбаттай ярилцлаа.

6-Цаачдын амьдрал ахуйн өнөөгийн байдал ямар байна вэ. Тэдний амьдралын эх үүсвэр болсон цаа бугын тоо толгойг нэмэгдүүлэх тал дээр ямар ажлууд хийж байгаа вэ?

-1950-аад онд Дархадын хотгор, Хөвсгөл аймгийн Шишгэд, зүүн, баруун тайга, Улаан-Уул сумын хавиар нутаглаж байсан цагаач иргэдийг нэгтгээд Цагаан нуур сумыг анх байгуулсан.

Энэ нутаг дэвсгэрт үндсэн цаачин иргэд маань амьдардаг. 2013 оны байдлаар Монгол улсад 367 цаа маллагч нүүдэлчин буюу 86 өрх айл 1511 цаа маллаж байгаа гэсэн тоо баримт гарсан. Судалгаанаас харахад цаачдын амьдралын гол түшиг тулгуур болсон цаа бугын тоо толгой нь тууштай өсөхгүй байгаа юм.

Засгийн газрын 2007 оны 10 сарын 03-ны өдрийн “Цаа бугын аж ахуйг сэргээх, цаачдын амьдралын түвшинг сайжруулах” тухай 257 дугаар тогтоол 2 үе шаттайгаар хэрэгжиж байгаа. Энэхүү хөтөлбөр 2015 он хүртэл хэрэгжих ёстой. Одоогийн байдлаар нэгдүгээр үе шат дуусаад хоёр дахь шат руугаа орох гэж байна.

Эхний ажлын хүрээнд цаачдад буцалтгүй тусламж үзүүлэх, малжуулах, цаа бугын цусыг сэлбэх чиглэлийн ажлууд хийгдэж дууссан. Одоо бол эдгээр хүмүүсийг чадваржуулах, ажлын байр бий болгох, амьжиргааны түвшинг нь сайжруулах зэрэг тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх зорилготойгоор ажиллаж байна.

6-Хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд улсаас хичнээн хэмжээний төсөв гаргасан бэ?

Энэхүү төсвийг цаачдыг малжуулах зорилгоор 530 ямаа, 108 адуу, 20-оод цаа буга нийлүүлэх, эмчилгээний зардал, цахилгаан эрчим хүчээр хангах зэрэг ажлыг хийхээр тооцоолж гаргуулсан байдаг.

-Засгийн газрын тогтоолын хүрээнд өнөөдрийг хүртэл нийтдээ 624 сая төгрөг зарцуулсан. Энэхүү төсвийг цаачдыг малжуулах зорилгоор 530 ямаа, 108 адуу, 20-оод цаа буга нийлүүлэх, эмчилгээний зардал, цахилгаан эрчим хүчээр хангах зэрэг ажлыг хийхээр тооцоолж гаргуулсан байдаг.

Үр дүнг харахад шүүмжлэлтэй хандахаар зүйл байна. Энэ талаар үдээс хойш яригдах байх. 2014 оны хувьд мал эмнэлгийн зориулалтаар 50 сая төгрөгийн санхүүжилт үзүүлэхээр болсон. Мөн амьжиргааны эх үүсвэр болгох замаар тэтгэмж олгож байгаа.

6-Тэтгэмжийн талаар тодруулаач? 

-Аж ахуйг нь дэмжих, амьжиргааг нь сайжруулах зорилгоор сар бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй дүйцэхүйц тэтгэмж олгох, хүүхдүүдэд нь тус мөнгөн дүнгийн 50 хувьтай тэнцэхээр мөнгөн тэтгэмж олгох шийдвэрийг өнгөрсөн онд Засгийн газраас гаргасан.

-Цаачин иргэдийн эрүүл мэндийн асуудлыг хэрхэн анхаарч байна вэ. Тэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хангалттай авч чаддаг болов уу?

-Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сумын эмч явж үзүүлдэг. Цаг агаарын хүнд нөхцөлд амьдардаг болохоор дундаж наслалт нь манай улсын дунджаас доогуур байдаг. Энэ чиглэлээр арга хэмжээ авахад асуудал их тулгардаг. Ер нь нарийн мэргэжлийн эмч нарыг аваачиж, эмчилгээ хийлгэх тал дээр анхаарч байгаа. Мөн анагаахад сурч байгаа цаатан оюутныг нутагт нь хүний их эмчээр ажиллуулж, хөдөө аж ахуйн сургуулийн оюутныг малын эмчээр нь томилж ажиллуулах хэрэгтэй.

6-Үндэсний цөөнхийг мөхөөх гол зүйл бол цус ойртолт. Таныхаар энэ асуудлыг яаж зохицуулах    ёстой  гэж боддог вэ?

-Цаачин иргэд цөөхөн учраас хоорондоо гэрлэх тохиолдол мэдээж байдаг. Зүүн тайгын цаачид баруун тайгаас эхнэр авч, баруун нь зүүн тайгаас гэргий сонгодог. Тэгэхээр цус ойртож байж болзошгүй. Үүнийг зохицуулахын тулд цаачдын цусыг сэлбэх хэрэгтэй байх. Иймээс цаатан иргэдийг Тува болон бусад цаатан амьдардаг нутагт суурьшуулах, тэдний соёл, хэв маягаа хадгалж байгаа туршлагаас судлуулах нь илүү үр дүнтэй байх болов уу гэж бодож байна.

6-Амьдралын нөхцөл байдлаас шалтгаалаад цаачдын хүүхдүүдэд сургууль завсарддаг гэсэн. Үүнийг хэрхэн шийдвэрлэхээр төлөвлөж байгаа вэ?

-Цаачдын хүүхдүүд тухайн сум, орон нутгийнхаа сургуульд суралцдаг. Гэхдээ хүүхдүүдээ бичиг үсэгтэй болоод ирэнгүүт нь сургуулиас гаргаж цаатангийн амьдралаа өвлүүлж өгдөг. Мөн тайгад амьдардаг болохоор хол газар явахаасаа бэрхшээх тохиолдол ч байдаг юм шиг байна лээ. Хүүхдүүдийн дээд боловсролыг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар ярилцаж байгаа.