УИХ-ын гишүүн Х.Болорчулуун
2014.03.12
Х.Болорчулуун гишүүн Дорнод аймагт ажиллаж байна
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун Дорнод аймагт ажиллаж байна.
Айлчлалын хүрээнд тэрбээр өчигдөр Хэрлэн сумын сургууль, цэцэрлэг, өрхийн эмнэлэг, СӨХ, орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын удирдлагууд, ахмадын холбоо, 10 багийн ажлын алба, сумын Засаг даргын Тамгын газрын мэргэжилтнүүдтэй уулзалт ярилцлага зохион байгуулжээ.
Тус уулзалтад 80 гаруй төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газар, төсвийн байгууллагын албан хаагчид оролцож, сонирхсон асуулт, санал хүсэлтдээ хариулт авчээ.
Гишүүний хувьд энэ онд Хэрлэн суманд улсын төсвөөр хийгдэх ажлуудын талаар танилцуулж, шинээр батлагдах гэж байгаа газрын тосны тухай хуулийн талаар мэдээлэл өгч ажилласан байна.