МАХН-ын “Шударга ёс”-ны аян баруун аймгуудад
2014.03.04

МАХН-ын батлахаа гардан авсан залуус Шударга ёсны төлөө нэгдлээ

Өнгөрсөн өдрүүдэд МАХН-ын “Шударга ёс”-ны аян баруун аймгуудад өрнөж  МАХН-ын хуучин гишүүд намын гишүүнчлэлээ сэргээснээс гадна олон залуу боловсон хүчин тус намыг сонгон намын бат илэрхийллээ гардан авлаа.

МАХН-ын дэд дарга, МУ-ын шадар сайд Д.Тэрбишдагваар ахлуулсан ажлын хэсэг өнгөрсөн өдрүүдэд баруун аймагт “Шударга ёс” аяныг зохион байгуулах үеэр сум, багаас ард иргэд МАХН-ыг сонгон гишүүнээр элсэж намын батлахаа гардан авлаа.

Завхан аймгийн Отгон сумын МАХН энэ өдөр олон залуу гишүүнээр эгнээгээ тэлж, намын үйл хэрэгт нэгдэж байгаагаа илэрхийлж байсан юм. Шинээр элсэж байгаа залуусдаа ахмад гишүүд үгээ дайж байлаа.

Энэ үеэр Увс аймгийн иргэн МУ-ын хөдөө аж ахуйн гавьяат ажилтан Бадраа гуай МАХН-ын бат илэрхийллээ гардан авлаа.

МАХН-ын гишүүнчлэлийн хүрээ өдөр ирэх тусам тэлж зөвхөн баруун аймгуудад ажилласан “Шударга ёс” аяны хүрээнд 60 гаруй хүн МАХН-ын гишүүний бат илэрхийллээ гардан авлаа.