Жил бүрийн гуравдугаар сарын нэгний өдрийг эх орончдын өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай.
2014.03.04

МАХН-ын гишүүд Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө

Жил бүрийн гуравдугаар сарын нэгний өдрийг эх орончдын өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай.

Энэхүү өдрийг тохиолдуулан МАХН-ын гишүүд дэмжигчид Д.Сүхбаатар жанжны хөшөөнд цэцэг өргөж, Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсэн байна.

1921 оны энэ өдөр Жанжин Д.Сүхбаатар тэргүүтэй хувьсгалчид нам байгуулж байсан түүхтэй. Эх орончдын өдрөөр МАХН-ын 200 гаруй гишүүд, дэмжигчид төв талбай дээрээ цуглаж хүндэтгэл үзүүллээ.

МАХН-ын дэд даргаТэрбишдагва: Монголын улс төрийн ууган хүчин МАХН-ын байгуулагдсаны 93 жилийн ой тохиож байна. Энэ өдрийг Монголын ард түмэн албан ёсоор тэмдэглэдэг болж эх орончдын өдөр гэж зарласан. Эх орныхоо сайн сайхан, бүтээн байгуулалтын төлөө, улс орноо авран хамгаалахын төлөө халуун цус, бүлээн амиа зориулж тэмцсэн эх орончдыг бид дурсах ёстой.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: МАН түүхийг гуйвуулах гэж, Ардчилсан нам түүхдээ  засвар хийх гэж улайран дайрч байгааг бид ойлгож байна. Тухайлбал Сүхбаатарын талбай гэдгээрээ ард түмэн мэдэх энэ талбайг хуульд нийцэхгүй Чингисийн талбай гэж хэдхэн хүмүүс өөрчлөх гэж оролдож байна.

МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба: Сүхбаатарын талбайн нэрийг өөрчлөх талаар 10 мянган хүнээс авсан судалгаагаа МАХН-аас НИТХ-д төлөөлж сууж байгаа иргэдийн хурлын төлөөлөгч нарт гардуулж байна.  

Үе үеийн эх орончдын төлөөлөл болсон Монголчууд бид эх оронч үзлээ урьдынхаас илүү хүчтэй сэргээж, хөгжил дэвшлийн төлөө зүтгэхийн бэлэгдэл нь энэ өдөр юмаа.