2014.02.27
Тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавина
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Өнөөдрийн байдлаар долоон боомтоор тэсэрч дэлбэрэх бодис нэвтрүүлж байгаа юм байна. Аль болох цөөн боомтоор тэсэрч дэлбэрэх бодис нэвтрүүлэх бодлого барьж байгаа ажээ. Үүнээс гадна манай улсад тусгай зөвшөөрөлтэйгээр гадаадын хөрөнгө оруулалттай гурван аж ахуйн нэгж ажиллаж, нийт тэсэлгээний ажлын 10 хувийг гүйцэтгэдэг байна. Хуулийн төслийг хэлэлцэх үеэр гишүүд асуулт асууж, үүний дараа байнгын хорооноос дэмжигдсэн нийт 37 саналаар санал хураалт явуулсан юм. Ингэснээр тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ.