Монголын морин спорт, Уяачдын холбооны ерөнхийлөгч М.Энхболд
2014.02.25

Манай улс олон улсын морин уралдааны холбоонд элслээ

Өнгөрсөн 2013 онд Францын нийслэл Парист болсон олон улсын морин уралдааны 47-р хурлаар манай улсыг гишүүнээр элсүүлэхээр болжээ. Манай морин спорт уяачдын холбооноос 2012 онд гишүүнээр элсэх хүсэлт тавьсан байна.

Олон улсын морин уралдааны холбоонд элсэж байгаа энэ явдал нь морьд хайртай Монгол түмний хувьд томоохон завшаан болж байгааг хоёр тал онцоллоо.

Монголын морин спорт, Уяачдын холбооны ерөнхийлөгч М.Энхболд “Олон улсын холбооны гишүүн болсноор Монголд байгаа шинэ үйлдвэр угсаа, бүртгэл тооцоог олон улсын байгууллагын нэрийн өмнөөс хийх. Монгол морийг олон улсын стандартад бүртгүүлэх сайхан боломж бололцоо нээгдэнэ. Монголчууд олон зуун жилийн турш хурдан морь уралдуулж ирсэн түүх, өв соёлоо дэлхий дахинаа сурталчилах боломж олдож байна” хэмээн хэлэв.

Хоёр жилийн өмнө Азийн морин уралдааны холбоонд элссэн. Азидаа төдийгүй олон улсын холбоонд гишүүнээр элссэн нь сонгодог морин тойруулгын уралдаан дөнгөж хөгжиж эхэлж байгаа гэж дүгнэгддэг манай улсын хувьд томоохон боломж юм. Манай улс орчин үеийн олон улсын морин уралдаанд идэвхитэй оролцох хэрэгтэй байгааг Францын тал онцолсон. Мөн өөрийн орондоо сонгодог морин уралдааны төрлийг хөгжүүлэх тал дээр анхаарч ажиллахаа урамжиллаа.