Монголын өв, соёл - Дэлхийн өв
НҮБ-ын боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага ЮНЕСКО нь “Монгол уран бичлэг”, “Монгол гэрийн уламжлалт урлал, зан үйл”-ийг хүн төрөлхтөний соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэн авсан нь монголчууд та бидний бахархлыг төрүүлэх баярт үйл явдал боллоо.
Хүн төрөлхтөний оюуны болоод соёл, урлагийн үнэт өв санг монгол үндэстний ур ухаан, нүүдэлчний дахин давтагдашгүй зан заншил, соёл, уламжлал бүхэн нь өөрийн өнгө төрхөөр баяжуулж байдаг билээ. Үүнийг дэлхий дахинаа хүлээн зөвшөөрч, соёлын үнэт өвд бүртгэснээр цаашид уламжлан хадгалах, хамгаалан хөгжүүлэх үүрэг бидэнд ирж буй юм.
Үндэстнийхээ өв, соёлыг судлан мэдэх, сурталчлан таниулах, хадгалан хамгаалах үйл хэрэгт тууштай зүтгэж, олон жилийн хөдөлмөрөө зориулж ирсэн эрдэмтэн мэргэд, судлаачиддаа чин сэтгэлийн талархал илэрхийлж, монголчууддаа баяр хүргэе!
Гадаад харилцааны сайд, ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комиссын дарга Л.Болд
ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн Монгол улсын өвүүд:
Дэлхийн соёлын өвд
(World Cultural Heritage):
• Орхоны хөндийн дурсгалт газар (Orkhon Valley Cultural Landscape) 2004
• Монгол Алтайн хадны зургийн цогцолбор (Petroglyphic Complexes of the Mongolian Altai) 2011 Дэлхийн байгалийн өвд (World Natural Heritage):
• Увс нуурын ай сав газар (Uvs Nuur Basin) 2003
Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалтад (Representative List of the Intangible Cultural Heritage of Humanity):
• Морин хуур хөгжмийн уламжлалт урлаг, 2008 онд
• Монгол Ардын уртын дуу, 2009 онд
• Монгол Үндэстний баяр–Наадам, 2010 онд
• Монгол Үндэстний хөөмэйн урлаг, 2010 онд
• Бүргэдийн баяр буюу Шувуучлахуй, 2010 онд (Ази, Европ, Арабын 12 улстай хамтран)
• Монгол гэрийн уламжлалт урлал, зан үйл, 2013 онд
Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн Жагсаалтад (List of Intangible Cultural Heritage in Need of Urgent Safeguarding):
• Монгол Тууль, 2009 онд
• Монгол Ардын бүжгийн урлаг: Бий биелгээ, 2009 онд
• Монгол цуур хөгжмийн уламжлалт урлаг, 2009 онд
• Монгол лимбэчдийн уртын дуу хөгжимдөх уламжлалт арга барил-битүү амьсгаа, 2011 онд
• Монгол уран бичлэг, 2013 онд
Дэлхийн дурсамж хөтөлбөрт
(MOW -Memory of the World Programme):
Дэлхийн баримтат өвд (World Documentary Heritage):
• Лу. Алтан Товч -2011
• Монгол Шунхан Данжуур -2011
• Есөн эрдэнийн Ганжуур - 2013
“Хүн ба Шим мандал” Хөтөлбөрт
Man and the Biosphere (MAB)
Programme: Дэлхийн байгалийн нөөц газрын сүлжээнд:
• Монгол Дагуурын тал 2007 онд
• Дорнод Монголын тал газар 2007 онд
• Хустайн нурууны байгалийн цогцолборт газар 2002 онд
• Говийн их дархан цаазат газар 1997 онд
• Увс нуурын сав газар 1997 онд
• Богд Хан Уул 1997 онд