Цэцэрлэгийн насны хүүхэд хэт олон цагаар эцэг эхээсээ хол байх нь хүмүүжилд сөргөөр нөлөөлдөг
Хоёроос таван нас бол хүүхдийн танин мэдэх хамгийн гол суурь тавигддаг үе.
Тиймээс хэт олон цагаар гэрээсээ хол байснаар ирээдүйд хувь хүн болон төлөвшихөд нь сөрөг нөлөө үзүүлдэг байна. Үүнтэй холбоотой Оксфордын их сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар 24 цагийн цэцэрлэг болон, асрамжийн газраар хүмүүждэг хүүхдүүд өдрийн ангид хүмүүждэг хүүхдээс бүтээлч сэтгэлгээ болон өөдрөг үзлийн хувьд дутагдалтай байсан байна.
Нийслэлийн боловсролын газрын дарга Ц.Отгонбагана “Хүүхдийн харилцааг шийдэх боломж хомс. Үнэхээр амралтын өдрөөс бусад үеэр хүүхдээ харах боломжгүй, ар гэрийн бололцоо муу байдаг эцэг эхчүүдэд зориулж 24 цагийн цэцэрлэг байдаг. Энэ нь энгийн цэцэрлэг шиг өдөр болгон эцэг эхчүүдтэй нь уулзах боломж байдаггүй” хэмээн ярилаа.
Эцэг эхчүүд зав багатайн улмаас хүүхдээ 24 цагийн цэцэрлэгт өгч байгаа ч өөрсдийн үрсээ ямар хүн болон төлөвшүүлэхийг цэцэрлэгийн багшид зөвхөн даалгалгүй хайраар дутаахгүй байх хэрэгтэй юм.