Ө.Энхтүвшин: Сайд нарыг огцруулах хүсэлт нь  21 аймаг, сумд, дүүргийн иргэдийн санал бодлыг нэгтгээд  гаргасан зүйл
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин
2013.12.24

Ө.Энхтүвшин: Сайд нарыг огцруулах хүсэлт нь 21 аймаг, сумд, дүүргийн иргэдийн санал бодлыг нэгтгээд гаргасан зүйл

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. МАН-ын бүлгээс Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарыг огцруулах хүсэлт өгсний дагуу өнөөдрийн хуралдаанаар холбогдон гаргасан УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байгаа юм.

Чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүдийн асуулт, хариулт үргэлжилж, саналаа илэрхийлж байна. 

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин:

-Сайд нарыг огцруулах хүсэлт нь МАН-ын 26 хүн тавьсан зүйл биш. 21 аймаг, сумд, дүүргээр явж тэдний санал бодлыг нэгтгээд  гаргасан зүйл. Ард түмэн тавиад байна. Та бүхний ярьж байгаа зүйл амьдрал дээр байгаа зүйлүүд өөр байна. Энэ тавьж байгаа асуудалд хандаж байгаа байдал нэг биш байна. Мөнгө олох аргаа бодоод байгаа хэрнээ яаж эргэж төлөх вэ гэдгээ огт бодохгүй байна.

Дотоодын аж  ахуй нэгжүүдийг өдөр бүр дарамтлаж байна. Монголын нийгмийн баялагийн 80 хувийг хувийн хэвшил хангадаг хэрнээ өдөр бүр татварын шалгалт хийж, улсын төсөв мөнгөтэй болж байна.  100 мянган тонн үр тариа гаднаас авах талаар ярьж байна. Ямар хэмжээнд ард түмний амьдрал унасан үед сайд нарыг огцруулах  хангалттай үндэслэл гэж үзэх вэ гэсэн асуултад

Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр:

Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр

-Болохгүй зүйл бий, болж байгаа зүйл ч бий. Төр засаг нь болохгүй зүйлийг нь бус болж байгаа зүйлийг нь илүү их ярих ёстой. Өмнө нь хэрэглээг дэмждэг байсан бол энэ ЗГ үйлдвэржиздтийг нэмэгдүүлж өгсөн. Эдийн засгийн өсөлт барилга дээр харагдсан.  Валютын ханшийн өсөлтийг барьж чадаагүй бидн ий буруу.

ЗГ ,УИХ, Монголбазнк зкөв гольдролд оруулахын тулд ажиллаж эхэлснээр буурч эхэлсэн. Цаашид буураад явна. 2014 оны төсвийн тооцохдоо доллар 1384 гэсэн хэлсэн үүн рүү явж байна. Үүнийг хийхийн тулд Засгийн газраас оруулж ирсэн зүйлийг УИХ дэмжээдб атлаад өгөх ёстой.  Буруу зүйл байгааг ойлгож байна, үүнийг дагаад үнэ өссөн. Гэхдээ өөрчлөөд явж байгаа учраас хамтарч ажиллаад явъя.

УИХ-ын гишүүн Я.Содбаатар:

-Хоёр сайдын асуудлын цаана хариуцлагын асуудал бий. Үнэхээр Монгол Улсын төсөв, санхүү асуудалтай байгаа нь огцруулах үндэслэлтэй зүйл. Бид Монгол Улсын хуулиудын тодорхой заалтууд байдаг учраас огцруулах саналыг өргөн барьсан. Ямар тохиолдолд сайд нарыг огцруулах үндэслэл болсон гэж үздэг вэ. Хуулиа зөрчөөд, эдийн засгаа хүндрүүлээд явах нь хариуцлага тооцох шаардлагагүй гэж үзэж байгаа юм уу гэсэн асуултад

Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн

Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн:

-"Байнгын хорооны дарга юу гэж бодох нь шийдвэр биш. Шийдвэрийг байнгын хорооны гишүүдийн олонхи гаргадаг. Гишүүдийн гаргасан шийдвэрийг би тайлбарлах эрхгүй. Өнгөрсөн хугацаанд  сайн ажлаад тухай жил тодотголгүй төсөв батлуулсан Сангийн сайд байдаггүй” гэлээ.