Хэмнэлтийн хуулийн төсөл боловсруулжээ
Эрчим хүчний хэмнэлтийн тухай хуулийн төсөл
2013.12.24

Хэмнэлтийн хуулийн төсөл боловсруулжээ

Эрчим хүчний яамнаас Эрчим хүчний хэмнэлтийн тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэхэд бэлэн болгоод байгаа аж.

Уг хуулийн төслийг баталснаар эрчим хүчний хэмнэлттэй хэрэглээг дэмжиж, хэмнэлт хийсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой хэмжээний урамшлуулал олгох тогтолцоо бүрдэх юм байна.

Салбарын яамнаас эрчим хүчний салбарын хүндрэлийг шийдэх олон ажил хийж байгаа ч үүний нөгөө талд иргэд хэрэглээндээ хэмнэлт хийж чадахгүй бол үр дүн гарахгүй гэж үзэж байгаа юм.

Тиймээс хаа хаанаа хэмнэлттэй, ухаалаг хэрэглээг бий болгох зорилгоор уг хуулийн төслийг боловсруулжээ.