Амжилт гаргасан тамирчдыг Х.Баттулга сайд хүлээн авч уулзав
Монголын жүдочид амжилттай оролцоод ирсэн.
2013.12.18

Амжилт гаргасан тамирчдыг Х.Баттулга сайд хүлээн авч уулзав

Ази тивийн аварга шалгаруулах өсвөрийн долоо дахь, залуучуудын 14 дэх удаагийн наадамд Монголын жүдочид амжилттай оролцоод ирсэн.

Энэ тэмцээнд 24 орны баг оролцсоноос манайхан гурван алт, таван мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж 24 орноос гуравдугаар байрт шалгарсан юм.

Амжилт гаргасан тамирчдыг Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч, ҮХАА-н сайд Х.Баттулга өнөөдөр хүлээн авч уулзан баяр хүргэж, цаашдын тэмцээн уралдаанд нь амжилт хүсч дурсгалын зураг авахуулсан байна.