Ч.Улаан: Ойрын үед Самурай бондыг гаргана, одоохондоо гаргаагүй байгаа
Сангийн сайд Ч.Улаан
2013.12.18

Ч.Улаан: Ойрын үед Самурай бондыг гаргана, одоохондоо гаргаагүй байгаа

Монголын Засгийн газар, Хөгжлийн банкнаас 30 тэрбум төгрөг буюу 290 сая долларын "Самурай" бонд гаргасан тухай хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдах болсон.

Тэнд дурдсанаар олон улсын валютын зах дээр өнөөдөр мөрдөгдөж буй ханшаар 290 сая  ам.доллартай тэнцэх хэмжээний валютыг бондоос бий болгож чадсан аж. Харин Японы “Никкей” сонинд мэдээлснээр Самурай бондыг энэ сарын 24-нд гаргах аж.  Талуудын зөрүүтэй мэдээллүүдээс үүдэн Монголын цахим сайтууд бондын талаар тун бүрхэг мэдээ нийтэлж байна.

Энэ талаар Сангийн сайд Ч.Улаанаас тодруулахад үгүйсгэсэн тайлбар хийлээ. Тэрбээр "Манай талаас Японы зах зээл дээр "Самурай" бонд гаргах талаар идэвхтэй хөөцөлдөж байгаа. Хэлэлцээр тохироо хийх шатанд явагдаж байна. Тиймээс ойрын үед "Самурай" бондыг гаргана" гэв.  Мөн Хөгжлийн банкнаас "Самурай" бондын талаар мэдээлэл хийгээгүй байгаа юм.