Гадаад харилцааны сайд Л.Болд БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайдтай уулзав
2012.08.22

Гадаад харилцааны сайд Л.Болд БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайдтай уулзав

Гадаад харилцааны сайд Л.Болд БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Фу Ин-ийг 2012 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч уулзав. 

БНХАУ-ын Дэд сайд Фу Ин Гадаад хэргийн сайд Ян Жэчигийн Гадаад харилцааны сайдаар томилогдсонд баяр хүргэж буйг сайд Л.Болдод уламжлав.

Уулзалтын үеэр Монгол, Хятадын хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа болон бүс нутаг, олон улсын харилцан сонирхсон асуудлаар санал солилцлоо гэж ГХЯ-ны Олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.