Худалдан Авах Ажиллагааны Газрын удирдлагууд нэг жилийн ажлаа дүгнэлээ
Өнөөдөр Худалдан Авах Ажиллагааны Газрын удирдлагууд цуглаж, өнгөрсөн нэг жилийн хугацаанд хийсэн ажлаа тайлагналаа. Монголд энэ газар байгуулагдсанаар тендер сонгон шалгаруулалтыг ил тод болгож, иргэд бүтээн байгуулалтын ажилд хяналт тавьж чаддаг боллоо гэж дүгнэж байна.
Худалдан Авах Ажиллагааны Газрын дарга Д.Энхжаргал:
Нэг жилийн хугацаанд бид хэрэгжих ёстой байсан 331 төсөл арга хэмжээний 191-д оролцож ажиллалаа.
Дархан-Уул аймгийн ХААГ-ын дарга Т.Ганболд:
Дархан-Уул аймгийн хэмжээнд 2,4км замын ажлыг хийж гүйцэтгэлээ. Тэрбум гаруй төгрөгөөр орон сууцнуудын зоорийн давхруудын инженерийн шугам сүлжээг шинэчлэх ажлыг хийлээ. Мөн төдийн хэмжээний мөнгөөр нэг хорооллыг тохижуулж жишиг хороолол болголоо.
Өмнөговь аймгийн ХААГ-ын дарга Х.Саулеш:
Худалдан авалт хийж амжаагүй байгаа ч бэлтгэл ажлаа хангалаа.
Хэнтий аймгийн ХААГ-ын дарга Д.Билгээ:
6,7 тэрбум төгрөгийн хөрөнгө бүхий 62 төсөл арга хэмжээг зохион байгууллаа.
Түүнээс гадна худалдан авах ажиллагааны үед санхүүжилт дутуу төлөвлөх, хууль эрх зүйн орчин хангалтгүй, ажлын зураг төсөлгүй ажил давхардуулж төлөвлөх зэрэг бэрхшээл байгааг тус газрынхан ярьж байлаа.