Э.Бат-Үүл даргын захирамжаар 1000 хүүхдийн сүлд модны наадам болно
“Хүүхдийн харшийн сүлд модны наадам”
2013.12.09

Э.Бат-Үүл даргын захирамжаар 1000 хүүхдийн сүлд модны наадам болно

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Хүүхдийн харшийн сүлд модны наадам” зохион байгуулах тухай А/1049 тоот захирамж гаргажээ. 

Захирамжийн дагуу амьжиргааны баталгаажих төвшнөөс доогуур орлоготой өрхийн хүнд нөхцөлд амьдарч буй болон хөгжлийн бэрхшээлтэй 1000 хүүхдэд зориулан “Хүүхдийн харшийн сүлд модны наадам”-ыг зохион байгуулах юм. Нийслэлийн Засаг даргын ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг тус наадмаар “Хүүхдийн ордон” -ы авъяаслаг багачууд шинэ жилийн баярын концертоо толилуулна.

Сүлд модны наадамд оролцох хүүхдүүдийн бэлэгний зардалд шаардагдах 20 сая төгрөгийг нийслэлийн Засаг даргын Тамгын газраас гаргахаар болжээ.