Зүүн хойд Азийн эмэгтэйчүүд Монголд чуулна
Азийн орнуудын эмэгтэй парламентчдын чуулга улзалт
2013.11.22

Зүүн хойд Азийн эмэгтэйчүүд Монголд чуулна

УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгийн санаачлагаар Зүүн хойд Азийн орнуудын эмэгтэй парламентчдын чуулга улзалт энэ ням гарагт Улаанбаатар хотноо болох гэж байна.

Чуулга уулзалт “Боловсролоор дамжуулан энх тайван, хөгжил дэвшлийг урагшлуулахад эмэгтэй парламентчдын гүйцэтгэх үүрэг” сэдвийн хүрээнд явагдана. Чуулга уулзалтаар ардчилалын боловсролын асуудлаар НҮБ-ын Ерөнхий Асамблейгаас 2012 онд санал нэгтэй баталсан 18 тоот тогтоолыг хэрэгжүүлэх талаар хэлэлцэх аж.

Чуулга уулзалтанд ОХУ, БНХАУ, БНАСАУ, БНСУ, Японы төлөөлөгчид оролцохоос гадна НҮБ түүний салбар байгууллагууд, Азийн сан зэрэг боловсрол, эмэгтэйчүүдийн оролцоо, хүний эрхийн чиглэлээр идэвхитэй үйл ажиллагаа  явуулдаг олон улсын байгууллагуудын төлөөллийг урьсан байна.