Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар
2013.11.06

Х.Амгаланбаатар: Цалинг 40 хувь нэмэх ёстой

Үйлдвэрчний эвлэлээс цалин хөлсийг 40 хүртэл хувиар нэмэх саналтай байгаа. Засгийн газар 200 тэрбумын хөрөнгийн эх үүсвэрийн хүрээнд шийдвэрлэх саналтай байгаа гэнэ.

Харин үйлдвэрчний эвлэл 40 хувь хүргэх ёстой гэдэгт хатуу зогсохоо мэдэгдэж байна. Гурван талт хэлэлцээрт цалин хөлсийг инфляцийн түвшинд эдийн засгийн өсөлттэй уялдуулна гэж заажээ. Харин энэ хугацаанд инфляци 23 хувиар нэмэгдэж, эдийн засаг өсөөд байна.

Тиймээс цалин хөлсийг 40 хүртэл хувиар нэмэгдүүлэх нь хэлэлцээрийн заалт гэдгийг үйлдвэрчний эвлэл сануулж байгаа. Засгийн газраас гаргаж байгаа 200 тэрбумын хөрөнгийн эх үүсвэр нь 40 хүртэл хувийн нэмэгдэлд хүрэлцэхгүй тиймээс бусад эх үүсвэрээс татах ёстой гэж харж байна.

Үйлдвэрчний эвлэлийн ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “Энэ асуудалд засгийн газар хөрөнгийн эх үүсвэр талаас нь авч үзэж тодорхой байр суурийг илэрхийлэхгүй байна. Тэгэхээр хэлэлцээрийн шийдлийг гаргах ёстой. Үүнд засгийн газар анхаарч ажиллах ёстой” хэмээн мэдэгдлээ.

Уг нь засгийн газар гурван талт хэлэлцээрийг дагж мөрдөх үүрэгтэй. Гэтэл хөрөнгийн эх үүсвэртэй холбож байгаа нь ард түмнийг хуурч байгаагаас ялгаагүй үйлдэл гэж үзэж байгаа юм. Хэлэлцээрийн журмаа дагж мөрдөн бусад эх үүсвэрээс хөрөнгө татах боломжтой учир үйлдвэрчний эвлэл өөрсдийн байр сууринд хатуу зогсоно гэдгээ мэдэгдэж байна.