Туркийн химийн материалаар монголын арьс ширийг яаж боловсруулах вэ
“Арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүн-2013” үзэсгэлэн худалдаа нээгдлээ.
“Мишээл экспо” төвд зохион байгуулагдаж буй уг үзэсгэлэн энэ сарын 21-нийг дуустал үргэлжлэх юм.
Үзэсгэлэн худалдаанд нийслэлд арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг 100 гаруй аж ахуйн нэгж оролцож, өөрсдийн бараа бүтээгдэхүүнийг худалдаална.
Үзэсгэлэн худалдааг зохион байгуулснаар үндэсний үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчлан нэг дороос өргөн сонголттойгоор худалдаа хийх боломж олгож байгаагаараа онцлог юм.
Монголын арьс ширний үйлдвэрлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Т.Баярсайхан:
Үзэсгэлэнд алс холын турк орноос хүртэл төлөөлөгч ирж оролцож байна. Туркийн химийн материалаар монголын арьс ширийг яаж боловсруулах вэ, цаашдаа Монголын арьс ширний боловсруулалтын түвшинг яаж нэмэгдлүүлэх вэ, гэдэг дээр анхааран ажиллаж байгаа.
Энэ талаарх туршилтыг эрдэм шинжилгээ судалгааныхаа хүрээлэнтэй хамтраад хийж байна.