О.Содбилэг: Төсвийн төсөлд шинэчлэлийн гэх утга, агуулга алга
УИХ-ын гишүүн О.Содбилэг
2013.10.14

О.Содбилэг: Төсвийн төсөлд шинэчлэлийн гэх утга, агуулга алга

УИХ-ын гишүүн О.Содбилэгтэй ярилцлаа.

-Ирэх оны төсөв хэлэлцэхийн зэрэгцээ энэ жилийн төсвөө эргэж харах зайлшг үй шаардлага УИХ-д гарч ирлээ. Төсөв тойрсон сэдвээр ярилцлагаа эхэлье.

-Манай бүлгээс төсвийн талаар гаргасан санал, дүгнэлттэй ерөнхийдөө санал нэг байгаа. Өнөөдөр төсвийн алдагдал гэж яриад байгаа нь Засгийн газар хуулиа мөрдөж чадахгүй байгаагийн нотолгоо. Ирэх оны төсвийн төсөлд хөрөнгө оруулалтын ажлын ихэнхийг зогсоосон байна. Жишээ нь, 100 мянга гаруй хүнтэй Орхон аймагт шинэ хөрөнгө оруулалтын ажил хоёрхон тусгагдсаны нэг нь Нийгмийн даатгалын газрын байшингийн дээврийн засвар, нөгөө нь МСҮТ-ийн спорт заалны засвар. Ингэснээр төсвийг их, бага хэмжээнд барина гэж харсан бололтой. Гэтэл урсгал зардлаасаа ер танасангүй.

Өнгөрсөн жил төсөв баталж байх үеийнхийг бодвол нөхцөл байдал хэцүү байна. Нөгөө талаас, ирэх жилийн төсвийн төсөл Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг зөрчсөн. Монгол Улсын төсөв сахилга баттай байх ёстой гэсэн зарчмыг үндэс болгон хамтарсан Засгийн газрын үед баталсан хуулийг энэ Засгийн газар зөрчиж байгаа юм. Энэ нь ганц тоо харахад л ойлгомжтой.

Төсвийн алдагдал ДНБ-ий хоёр хувиас дээш байж болохгүй гэсэн хуулийн заалт байсаар байтал давуулаад ороод ирсэн. Мөн төсвийн тодотголыг хийхгүйгээр ирэх жилийн төсөв ярих нь буруу. Төсвийн төслөө танилцуулж байгаа Ерөнхий сайд тоймтой нэг ч хариулт өгч чадахгүй байгаа нь харамсалтай. Түүнчлэн анхны хэлэлцүүлэгт Сангийн сайд нь байгаагүйн дээр сайд нарын ихэнх нь хэлэлцүүлгийн явцад алга болсон.

Үнэндээ олонхийн гишүүд ч идэвхгүй оролцсон. Мөн хувьчлалаас 26

МАН-ын бага хурал

тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлнэ гэсэн хэрнээ хувьчлалын хөтөлбөр гэж батлуулсан зүйл байхгүй. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын бодлого тодорхойгүй байна. Энэ нь улсын төсвийг бүрдүүлж буй татвар төлөгчдөд мөн л тодорхойг үй байдал үүсгэнэ. Татвар төлөгчид бидний мөнгийг яаж зүй зохистой хуваарилах нь вэ гэж анхаарал хандуулж байхад ямар ч хариултгүй сууж байгаа нь хамгийн том асуудал болоод байна. Бодлого ийм байна, тоо хэмжээний хувьд ийм салбарт төдөн хувийн өсөлт бий болгоно гэсэн зүйл байхгүй. Ямар сайндаа л төд орчим төгрөг төсөвлөсөн гэх байдлаар ярихав дээ. Хуулиараа ч ийм байх ёсгүй.

-Засгийн газрын зүгээс бүсээ чангалах бодлого баримтална гээд байгаа шүү дээ.

-Бүсээ чангалахын тухайд манай бүлгээс хэлж байгаа юм. Эдийн засгийн байдал хэцүү байгаа тул төсвийн зарлагаа танаж, бүсээ чангалаач гэдгийг бид хангалттай хэлж байна. Гэтэл Засгийн газар эдийн засгийн байдалд ямар ч асуудал алга, ирэх жилийн төсөв өвөрмөц болсон, хөөсөрсөн хөрөнгө оруулалтыг хассан гэж ярих юм.

Ярьж байгаа зүйлд нь “шинэчлэлийн” гэх утга, агуулга огт байхгүй. Хөрөнгө оруулалтаас нийгэмд чиглэсэн цэцэрлэг, сургуулийн барилга зэрэг нь хасагдсан болохоос төсвийн мөнгөөр тансагладаг байдал хэвээрээ л байна шүү дээ. Урсгал зардлаа хасаж, хөрөнгө оруулалтаа ч чангалах хэрэгтэй. Гэхдээ нэн шаардлагатай нийгэм рүү чиглэсэн хөрөнгө оруулалтуудыг орхигдуулж болохгүй.

-Та бизнесийнхний төлөөллийн нэг. Татварын ачааллыг их, бага хэмжээгээр мэдэрсэн хүн. Өнөөдрийн эдийн засаг дахь төрийн оролцоо, төр хувийн хэвшлийнхний хоорондын харилцааг дүгнэвэл?

-Өнөөдөр засгийн жолоог атгаж байгаа улс төрийн хүчин болох АН бол барууны хөрөнг өтний нам. Тэд намынхаа хөрөнг өтэй хүмүүсийг дэмжиж байгаа нь харагддаг. Үнэ тогтворжуулах хөтөлбөрт оролцож байгаа компаниудаас энэ тод харагдана. Харамсалтай нь тэд үзэл баримтлалаасаа өөр, популист маягийн зүйл хэлж, хийж байгаа. Хоёрдугаарт, бодлого хаана байгаа нь энэ салбарт ч тодорхойгүй хэвээр. Энэ нь дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалтад хамгийн их мэдрэгддэг. Нийгмийн халамжийн чиглэлээр “За, ёстой уучлаарай” гэж зоригтой хэлж чадахгүй хэрнээ бүх зүйл сайхан болох юм шиг ойлголт өгч байна.

Ганцхан жишээ хэлэхэд, “Чингис” бондыг босгохдоо эдийн засгийн үр ашигтай салбар, ялангуяа уул уурхай, түүнийг дэмжих дэд бүтцийн бүтээн байгуулалтад зориулна гэсэн ч сурагчийн дүрэмт хувцсанд тодорхой хэсгийг нь зарцуулчихсан. Мөн тэр хөрөнг өнөөс хот доторх уулзваруудыг янзалж сайхан болгож байгаа ч таван жилийн дараа

Засгийн газраас "Чингис бонд"-ын 30 тэрбум оёдлын салбарт олгох шийдвэр гарсан.

бондыг төлөх эх үүсвэрийг тэндээс гаргаж чадах уу гэдэг нь асуудал. Үүний оронд орлого оруулах салбараа дэмжиж, мөнгөтэй болсныхоо дараа уулзвараа сайхан болгож болно шүү дээ.

Бизнес эрхлэгчдэд ирэх хүнд суртал, дарамт нэмэгдэж байна уу гэхээс буурахгүй байна. Ажлаа мэдэхгүй хүмүүс төрийн албаны дунд, доод шатанд очсоноос болж ажилтай хүмүүсийн цагийг барж, ажлыг хүлж, авлига, хээл хахууль авдаг нь улам дордож байна. Бизнес эрхэлж байгаа найз нөхөд маань “Төр бүх зүйлд оролцож байна. Одоо ер нь хөрөнгө оруулалт хийхээ больё, хүн ажиллуулахаа больё, татвар төлөхөө больё” гэж тоглоомоор хэлж байгаа ч энэ инээгээд өнгөрөх зүйл биш.

-Дандаа шүүмжилчихлээ. Шинэчлэлийн Засгийн газарт ер нь гэрэл, гэгээтэй зүйл байна уу?

-Мэдээж хийж байгаа сайн зүйл байгаа. Засаг барих хэцүү ажил. Бүхэлдээ ярьж гарч ирсэн шигээ ажиллаж байна уу гэж харвал шүүмжлэхээр байгаа юм. Шинэчлэлийн Засгийн газар УИХ, сөрөг хүчинтэй харилцах харилцаандаа бүдүүлэг алдаанууд гаргаж байгаа. Сөрөг хүчин шүүмжлэх үүрэгтэй.

Гэтэл шүүжлэл хэлэх эрхийг нь олгохг үй байна. Манай бүлгийн гиш үүд орохыг хүссэн байнгын хороондоо орж ажиллаж чадахгүй байна. Ер нь аль ч Засгийн газрын үед Монгол Улсын хөгжлийн хувьд хөндөж болохгүй онц чухал асуудлуудаа одоо хэлэлцэж тохирох цаг нь болсон. Тэгэхгүй бол нэг нь гарч ирж нөгөөгийнхөө хийснийг үгүйсгэх, зогсоох явдал нийтлэг ажиглагдаж байна.

-Шалтгаан нь юу юм бол. Та юу гэж харж байна вэ?

-Популизм, улс төрийн оноо, хожил авах гэснээс болж л юу ч хийхээс буцахгүй байдалд систем нь өөрөө хүргэж байгаа гэж бодож байна.

-Магадгүй энэ асуудал улс төрийн намуудад илүү их хамаарах байх. МАН-ын Их хурлын бүхий л үйл явцыг нийгэм анхааралтай ажиглаж байна. Та Их хурлыг зарлуулахаас эхлээд идэвхтэй оролцож байгаа хүний нэг. Таны хувьд хурлаас хүлээж буй хамгийн том үр дүн юу вэ?

-Улс төрийн нам сонгуулийн өмнө хөтөлбөр гаргадаг. Тэр нь зөвхөн сонгуулийн өмнө биш манай намын байнга хийх ажлын төлөвл өгөө байх ёстой. Үүнийг бид энэ Их хурлаар батлах ёстой. Энгийнээр хэлбэл, та манай намд гишүүнээр элсэхэд энэ нам юуны төлөө зорьж байгаа, гишүүн болсноор юуны төлөө итгэл үнэмшлээрээ нэгдэж байна вэ гэдэг нь тодорхой болж байгаа юм. Үнэндээ өнөөдөр улс төрийн нам гээч зүйл эрх мэдэл, албан тушаалд хүрэх гэсэн нэгний заавал дамжин өнгөрдөг газар болсон нь нууц биш шүү дээ. Тиймээс МАН-ын гишүүн болсноор албан тушаалд хүрнэ гэж ойлгохоос илүүтэй энэ нам ийм юм хийх гээд байгаа юм байна гэдгийг нь дэмждэг гишүүдээр хүрээгээ тэлэх хэрэгтэй болчихоод байна.

-Үүнийг хийж чадвал үнэхээр том өөрчлөлт болох нь гарцаагүй.

-Тийм ээ. Манай нам сөрөг хүчин болсноор өөрчлөлт хийх боломж гарч ирж байгаа юм. Эрх барьж байгаа үед явж буй чигээ өөрчлөх, цэвэрлэгээ хийх боломж гарч ирдэггүй юм билээ. Тийм учраас одоо л үзэл баримтлалаа хурцатгаж, тодруулъя гэж байгаа юм. Ингэж өөрчилснөөр улс орны хөгжлийн ирээдүйн загвар болсон хөтөлбөр боловсруулах тухай ярьж байна.

-Хурлаар хэлэлцэх баримт бичгийн төсөл, бичиг цаасны ажил хэр урагштай байна вэ. Та сэтгэл хангалуун байна уу?

-Бүх түвшинд төсөл хэлбэрээр ярьж байна. Сэтгэл хангалуун байна гэж хэлэхэд эрт байна.