Халамж үйлчилгээний төвийн хүүхдүүдийг бичиг баримтжуулна
Манай улсад Хүүхдийн төлөө үндэсний газрын харьяа 39 халамж үйлчилгээний төв байдаг. Эдгээр халамж үйлчилгээний төвд нийт 1098 хүүхэд хамрагддаг бөгөөд хүүхдүүдийг бичиг баримтжуулж, халамжийн төвийн нэгдсэн мэдээллийн санг байгуулах ажил хийгдэж эхэллээ.
ХТҮГ-ын мэргэжилтэн Г.Ойнбаяр:
Энэ мэдээллийн сангийн онцлог нь бүх халамж, асрамжийнхаа төвийн хүүхдүүдийн нийт мэдээлэл, шилжилт хөдөлгөөнийг хянах боломжтой. Эдгээр мэдээллээ байгууллагууд өөрсдөө шивж оруулан, бид хянах зорилгоор мэдээллийн программтай болсон.
ХАХНХ-ын яамны сайдын тушаалаар ХТҮГ халамж, асрамжийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл өгнө.
Энэ удаагийн төвүүдээр явж байгаа нь 2013 оноос эхлэн ХАХНХ-ын яамны сайдын тушаалаар ХТҮГ халамж, асрамжийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл өгдөг болж байгаа.
Байгууллагууд зөвшөөрөл авч байгаатай холбогдуулан тухайн хүүхдэд үйлчилгээ үзүүлж буй байгууллагуудын үйлчилгээн дэх асуудлыг илрүүлэхээс гадна газар дээр нь зөвлөмж өгч ажиллах зорилготойгоор ажиллаж байгаа гэлээ.
Хүүхдүүд 18 нас хүртлээ халамжийн төвд хамрагдан, түүнээс хойш бие даан амьдрах эрхтэй болдог. Тэгвэл хүүхдүүдэд бэлэнчлэх сэтгэлгээ суулгахгүй байх үүднээс халамжийн төвүүд гар урлал болон бусад төрлийн сургалтуудыг явуулдаг байна.