Эрчимт эмчилгээний таван тасаг шинээр нээлээ
Өнөөдөр манай улсын хэмжээнд зүрх судасны өвчнөөр гурван хүн тутмын нэг нь өвчилдөг гэсэн мэдээ бий.
Гэтэл энэ төрлийн өвчнийг бууруулах эрчимт эмчилгээ хийх тоног төхөөрөмж хангалтгүй байгаа салбарынхан нь хэлж байна. Hарин монголын мянганы сорилтын сангийн тусламжтай зүрх судасны эмчилгээ оношилгооны иж бүрэн тоноглогдсон таван тасагтай болсон байна.
Тархины цус харвалт, зүрхний шигдээс зэрэг эрчимт эмчилгээ болон нөхөн сэргээх эмчилгээний тус бүр 20 ортой таван тасаг өнөөдрөө эхлэн улсын төв клиник дээр ашиглалтад орж байна.
Улсын 3-р төв эмнэлгийн харвалтын тасгийн ахлах сувилагч Ц.Ариунбуян “Шинэ харвалтыг эмчилнэ. Мөн бүлээн хайлуулах гэх мэт шинэ тасгийн ажиллуулахаар болсон” хэмээлээ. Эдгээр тасаг шинээр нээгдсэнээр өвчлөлийг бууруулж, эмч нарт дадлага туршлага хүлээлгэн. Цаашдаа энэ ажлыг үргэлжлүүлэн энэ төрлийн өвчлөлийг бууруулах эмнэлгийн тоног төхөөрөмжийг нэмэх ажлыг Засгийн газраас үргэлжлүүлэх боллоо.