МУ-ын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Япон улсад
2013.09.17

Ерөнхий сайд Японд сурч, ажиллаж байгаа монгол иргэдтэйгээ уулзлаа

Япон улсад ажиллаж амьдарч байгаа 150 орчим иргэний төлөөлөл энэ удаагийн уулзалтад хүрэлцэн ирлээ.

Монголчууд батлан хамгаалах, техник технологи гэх мэтчилэн салбар бүрийн мэргэжлээр ажиллаж байна. Залуус мэргэжлээрээ Монголдоо ажиллах хүсэлтэй байдгаа илэрхийлсэн юм.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг "Япон улсад айлчилж байгаа гол зорилго нь Монгол Японы харилцаанд чухал үеийг нээж ойрын 4-5 жилд хамтран ажиллах стратегийн дунд хугацааны хөтөлбөр боловсруулах юм".

Монголын залуучуудыг инженер, техникийн мэргэжлээр төрийн сангаар сургадаг байх, зөвхөн баклаврын бус хоёр жил нь Монголдоо, хоёр жил нь Япондоо сургаж аль аль талдаа боловсролын түвшинг дээшлүүлэх хэрэгтэй байна.

Уулзалт албан ёсны бус чөлөөтөөр үргэлжилж сонирхсон асуултдаа хариулт авч байлаа. Монгол улс хөгжиж байгаа учир иргэдийн оролцоо чухал. Тиймээс дэлхийн тэргүүлэх оронд мэргэжил эзэмшсэн, мэргэжилтэй ажилчдаа эх орондоо ажиллахыг Ерөнхий сайд уриалж байлаа.