Л.Дуурсах: Оюуны бvтээлээс ашиг олно гэж байдаггvй шvv дээ
2013.09.16

Л.Дуурсах: Оюуны бvтээлээс ашиг олно гэж байдаггvй шvv дээ

"Бяцхан тархи". Алганд багтах єчvvхэн эд. Гэвч "бие нь бага ч бэлчээр нь багадахгvй" гэж байгаа. Нэг vгээр англи, монгол хэлний цахим толь. "Бяцхан тархи"-ийн автор, "Цахим их хаад" ХХК-ийн захирал Л.Дуурсахтай уулзлаа.

-Цахим сурах бичиг бvтээнэ гэдэг амаргvй биз?

- Би 1992 онд Хонконгоос компьютерийн эд анги, сэлбэг хэрэгсэл оруулж ирдэг байлаа. "Явсан нохой яс зууна" гэгчээр яах вэ. Их юм ажиглаж, тэр хэрээрээ санаа олж авсан. Чухам тэр цагаас л цахим технологийг судалж эхэлсэн. "Өндөр хєгжилтэй орнууд аль хэдийнэ энэ технологийг нэвтрvvлчихээд байхад бид яагаад чадахгvй гэж" хэмээн бодсон. Бодоод л байлаа. Бараг 10 жил болсон байх шvv. Тэгж тэгж л энэ "Бяцхан тархи" маань 2003 онд бий болсон юм.

-"Бяцхан тархи" овоо гайгvй vнэлэгдэж байсан санагдана?

-Тэгэлгvй яахав. Энэ бvтээл маань Монгол Улсын "Шилдэг бvтээл"-ээр шалгарсан. Ер нь дэлхийн хөгжилтэй хөл нийлvvлж, цаг vеэсээ хоцрохгvй явъя гэвэл бид гадаад хэл сурах хэрэгтэй. Наад зах нь интернэтээс хvссэн мэдээллээ олоод авчихдаг, цахим ном, сурах бичиг байвал ашиглачихдаг болох ёстой. Соёлт хvн төрөлхтний зайлшгvй чанар энэ юм.

-Ингэхэд Таны цахим сурах бичиг хэр олон хэл "мэддэг" билээ?

Анх зөвхөн англи-монголоор ашиглах хэмжээнд vйлдвэрлэсэн л дээ. Харин одоо єєр шvv. Бид "Бяцхантархи"-ийг 2004 онд улам баяжуулсан.

-Анх зөвхөн англи-монголоор ашиглах хэмжээнд vйлдвэрлэсэн л дээ. Харин одоо єєр шvv. Бид "Бяцхантархи"-ийг 2004 онд улам баяжуулсан. Англи, япон, хятад, герман гээд 11 хэл "мэддэг" "Супер тархи" бий болгосон. Зөвхөн англи гэж явцууралгvй, тухайн хvн хvсвэл хэдэн ч орны хэл сурч болно биз дээ. Тэр боломжийг л бий болгосон хэрэг. Гадаад ертөнцтэй танилцана гэдэг тэр хvн "дахин төрнө" л гэсэн vг. Өргөн сэтгэж, ихийг мэдэж, тэр хэрээр ажил амьдралаа өөдрөгөөр төсөөлдөг болно гэсэн vг. Миний хувьд бvхэл бvтэн 10 жил санаж бодож, зорьж төлөвлөж явснаа ажил хэрэг болгосондоо сэтгэл өөдрөг байна шvv. Хэн ч байсан зvгээр нэг өдөр хоног өнгөрөөх биш юм. Хийж бvтээе гэж зорилго тавиад, тvvнийхээ төлөө тэмцдэг бол юуг ч чадна гэж хэлмээр байна даа.

-Өнгөрсөн онд таны "Их тархи" цахим толь бичиг нийтийн хvртээл болсон. Энэ толь өмнөх хоёр толиосоо юугаараа онцлог вэ?

-Англи-хятад, хятад-англиар ярьдаг цахим багш уу. Нэг сая vгийн сантай шvv. Англи, хятад хэлний анхан шатны хичээлтэй. Flash, МР-3, USB оролттой. Энэ толь бvхий л шинжлэх ухааны нэр томъёо, vг хэллэгийг багтаасан.

-Тухайлбал, юу гэж?

-Анагаах ухаан, техникийн шинжлэх ухаан, салбар шинжлэх ухааны талаар мэдье, судалъя гэвэл "Их тархи" байхад л хангалттай.

-Цахим хэлбэрээр олон ч толь, сурах бичиг хийчихэж. Бусдын дэмжлэг туслалцаа байна л биз дээ?

-Тэгэлгvй яахав. Эдгээр толийг хийж бvтээхэд олон эрдэмтэн, орчуулагч хэрэгтэй. Мэргэжлийн өндөр чадвартай шvv. Тэдний хvчийг нэгтгэн зангидаж, эндээ эхээ бэлтгэдэг. Тэгээд интернэтээс тvншээ хайж олно.

-Уучлаарай, хэр их ашиг олдог бол?
Анагаах ухаан, техникийн шинжлэх ухаан, салбар шинжлэх ухааны талаар мэдье, судалъя гэвэл "Их тархи" байхад л хангалттай.

-Бид эрдэмтэд, орчуулагчдынхаа оюуны хөдөлмөрийг тодорхой хэмжээнд vнэлдэг. Зохих хөлс төлнө. Мөн vйлдвэрлэлийн зардал байна. Голдуу зээлээр явна. Шинэ бvтээл гаргалаа, тодорхой эргэлтэд орууллаа, зээлээ эргэж төллөө Нэг иймэрхvv. Гэхдээ юм хийж байгаа хойно ашиг гаралгvй яахав. Тvvгээрээ бид дараагийн бvтээлээ гаргана. Ер нь оюуны бvтээлээс ашиг олно гэж байдаггvй шvv дээ.

-Та залуу хvн. Их ч хөдөлмөрлөж байна. Vеийнхэндээ хандаад юу хэлэх бол?

-Сэтгэлийн тэнхээ, дайчин чанар хэрэгтэй шvv гэж хэлье. Бас өөртэйгөө тэмцэж ялах ёстой, өөртөө болон бусдад итгэж байгаарай гэж хэлмээр байна. Яахав, vзээд л алд. Алдаж болно. Гэвч хvн алдаанаасаа суралцдаг байхгvй юу. Ямар ч хvнд оюун сэтгэлийн их хvч, нөөц бий. Өөртөө итгэлгvй хvн хvчгvй. Жишээлбэл, би хэл судлаач биш, би программ хангамжийн мэргэжилтэй биш гээд л тvмэн бэрхшээл тоочоод өөрийгөө дорд vзээд байвал юу хийж бvтээх билээ дээ. Сайны vрээс сайн, муугийн vрээс муу зvйл л гардаг. Хvний тархины багтаамж агуу. Тэр хэрээрээ сэтгэн бодох чадвараа байнга хөгжvvлж чадвал хvний ухаан vлэмж. Өнөөдөр дэлхийг сvлжсэн интернэтийг хvний оюун ухаан л бvтээсэн. Дэлхийн их бvтээгчдийг ажиглахад алдаа эрсэдлээсээ суралцаж уйгагvй тэмцсээр хvн төрөлхтөнд хэрэгтэй зvйлийг нь бий болгосон байдаг. Гагцхvv хvн өөрөө л өөрийгөө өөрчилж, шинэчилж чадна.

-Манайхан хэл сурахаас залхуурдаг. Хичээдэггvй шиг байгаа юм. Ер нь яах ёстой вэ?

-Миний бодлоор эхлээд хvн өөрөөсөө асуух хэрэгтэй. Надад ямар мэдлэг чадвар байна, би vvнийг хийхийн тулд яах ёстой вэ гээд л асуу. Тэгж байж өөрийн бvх боломжийг нээ. Юм болгоныг нийгмийн буруу, бусдын буруу мэтээр vзэх vзлээсээ ангижир. Санаж сэдэж, сэтгэж бодож оюуны цараагаа нэмэгдvvл. Ингэхийн тулд гадаад хэлийг сурч бvх дэлхийн мэдээллийн сvлжээнээс өргөн мэдлэг, мэдээллийг ав. Тvvнийгээ хэрэглэ, ашиглаж сур. Одоо манайд сайхан сайхан залуус байна. Тухайлбал,"Глобал удирдагч" сангийн залуус эх орондоо хайртай, улсаа хөгжvvлэхийн тулд бусдыг vлгэрлэн дагуулж дэлхийн хөгжил рvv ойртохыг хичээж байгаа.

Англи хэлээр дамжуулан гадны соёл, хөгжлийн тvлхvvрийг судалж мэдсэний vрээ тvгээж яваа гэж боддог. Тvvнээс гадна улстөрчид, эрдэмтэн мэргэд, урлаг, соёлынхон хvмvvсийн сэтгэл зvйд сайн нөлөө vзvvлэх, хvнд хэцvv бэрхийг яаж хамтаар туулах вэ, хvн өөрөө амьдралын сайн сайхныг бvтээдэг гэдэг сэтгэл зvйг бий болгомоор. Сvvлийн жилvvдэд баярлаж цэнгэлдэх, баясч хөөрөлдөх, өөрөөр хэлбэл, баясгах ажил нь өргөжиж, бvтээлч сэтгэлгээний ажил vйл багахан хvрээг хамарч байна. Энэ бол сэтгэлгээний доройтолд хvргэх том алдаа.

-Залуус маань эх орноо "голж" харийн гvрэн рvv татагддаг. Энэ талаар та юу хэлэх вэ?

- Энэ бол зєв алхам. Зөвхөн Монголоо л гээд суугаад байвал яаж хөгжих юм бэ. Гадны соёлоос сурах юм их бий. Хэл, соёл, хөгжлийн нууцаас нь суралцаж ирээд эх орноо хөгжvvлэхгvй юу. Авсан бол өгдөг, өгсөн бол авдаг гэдэг амьдралын гvн ухаан байна шvv дээ. Бvгдээрээ интернэттэй харилцаж өргөн мэдээлэл авч сурвал хэрэгтэй. Интернэт бол өртөнцийг харах цонх мєн. Бидний цөөхөн монгол дэлхийн хөжлөөс суралцаж, тархиа цэнэглэх нь улс хөгжихийн эх vндэс.

-Таны бага насны амьдралыг сонирхож болох уу?

-Би долдугаар ангид байхдаа эцгээсээ өнчирч олон дvv, ээжтэйгээ vлдсэн. Гэрээ авч явах vvрэг надад оногдсон. Тэгээд л хvvхэд байхаасаа хар бор ажилд их ч нухлагдсан даа. Тэр vед аавын минь хэлж сургаж байсан vгс одоо ч цээжинд минь бий. Аав маань Л.Лувсандорж гэдэг яруу найрагч хvн байв. Тvvний бичсэн "Сэтгэлд гал байвал зууханд гал олдоно" гэдэг мундаг логиктай vг намайг ирлэж өгдөг. Аав минь, "Уулын чинээ алтыг ургашгvй хvvхдэд vлдээвэл нэг л өдөр vгvй хийнэ. Хоосон ч гэсэн ухаантай бол юуг ч бvтээж чадна" гэж хэлдэг байсан. Энэ уг намайг хvмvvжvvлж, зовлон бэрхшээлийг даван туулах сэтгэлийн тэнхээг өгсөн. Надад алдаанаасаа суралцаж, өөрийгөө ялах тэнхээ бий. Эцсийн эцэст би өөрийнхөө төлөө л амьдарч байгаа шvv дээ.

-Удахгvй таны бvтээсэн "Анхан шатны англи хэлний ярьдаг сурах бичиг" -ийн зургаан дэвтэр гарна гэсэн. Энэ талаараа тодруулахгvй юу?

Анхан шатны англи хэлний мэдлэгтэй болъё гэвэл ямар ч багшаас илvv сургаж чадах ном доо.

-Энэ ном маань гурван сарын сvvлчээр ирнэ. Анхан шатны англи хэлний мэдлэгтэй болъё гэвэл ямар ч багшаас илvv сургаж чадах ном доо. Тэр зургаан дэвтрийн хичээлийг vзэж судалсан байхад дараа дараагийн шатанд амжилттай сурч чадах бvрэн боломжтой. Ярьдаг сурах бичигт vзэг буюу заагч дагалдаж ирнэ. Тvvгээрээ зааж хэлvvлнэ, сонсоно, зөв дуудаж сурна. Гэхдээ би энэ хvртэл санхvvгийн бэрхшээл хангалттай амслаа. Би хэрэв архи, тамхи, шатахууны наймаа хийдэг байсан бол надад санхvvгийн бэрхшээл гарахгvй л байсан байх. Яахав дээ, оюуны бvтээлийг vнэлэх, дэмжих сайхан цаг ойрхон байгаа гэдэгт найддаг. Оюун ухааны хvчээр бvхнийг ялж болно гэдгийг хvн бvр мэддэг хэрнээ тєдий л ач холбогдол өгөхгvй байх шиг санагддаг. Одоо манайхны сэтгэл зvй, сэтгэлгээ нэг vеэ бодвол өөрчлөгдөн шинэчлэгдэж байна шvv.