ШУА-ийн ээлжит Ерөнхийлөгчөөр Б.Энхтүвшин улиран сонгогдлоо
Монгол улсын шинжлэх ухааны академийн ээлжит их чуулган боллоо. Уг чуулганаар ШУА-ийн ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшин өнгөрсөн дөрвөн жил хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан тавьж, Монгол улсын шинжлэх ухааны салбарын ахиц дэвшлийн тухай тодорхой танилцуулав.
Мөн Шинжлэх ухааны академиас зохион байгуулсан эрдэм шинжилгээний болоод судалгааны ажлуудын үр дүнгийн талаар танилцуулсан юм. Энэ удаагийн ээлжит чуулганы нэг томоохон зорилго нь удирдлага зохион байгуулалтын ажил байсан.
Үндсэндээ шинжлэх ухааны салбарын ирэх дөрвөн жилд тэргүүлэн авч явах хүндтэй эрхмийг сонгох байлаа. Академийн ерөнхийлөгч одоогийн ерөнхийлөгч академич Б.Энхтүвшин, Информатикийн хүрээлэнгийн лабораторийн эрхлэгч академич Д.Амарсайхан нар өрсөлдсөн юм. Ингээд чуулганы гишүүдийн олонхын саналаар Б.Энхтүвшин ШУА-ийн ерөнхийлөгчөөр улиран сонгогдохоор боллоо.
Шинжлэх ухааны академи
Түүнийг өнгөрөгч дөрвөн жилд үр дүнтэй сайн ажиллаж Монгол улсын шинжлэх ухааны салбарыг нэртэй төртэй авч явсан хэмээн академийн хүндтэй гишүүд нь үзсэн байна.
Б.Энхтүвшин өмнө нь Ардын боловсролын яаманд мэргэжилтнээс нэгдүгээр орлогч сайд боловсролын яаманд газрын дарга тэргүүн дэд сайд, ОХУ-ын ЭСЯ-ны зөвлөх Нүүдлийн соёл, иргэншлийг судлах олон улсын хүрээлэнгийн захирал зэрэг хариуцлагатай алыг хашиж байсан нэгэн юм.