Байнгын ажиллагаатай парламент байгуулагдсан өдөр тохиож байна
Монгол улсад ардчилсан сонгууль анх удаа 1990 оны долдугаар сард болж Ардын их хурлаас байнгын ажиллагаатай анхны парламент Улсын бага хурлыг байгуулсны 20 жилийн ой өнөөдөр тохиож байна. Ойг тохиолдуулан УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд ирэх сарын эхний хагаст багтаан 20 жилийн ойг тэмдэглэх юм байна.
Ардын Их Хурлын чуулганы хуралдаан.
Уг Ардын их хурал нь БНМАУ-ын үндсэн хуулийн нэмэглтийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль батлан гаргаж, уг хуулийн дагуу хууль тогтоох, хянан шалгах, зохион байгуулах эрх бүхий төрийн эрх барих байнгын дээд байгууллага улсын бага хурлыг байгуулж байсан түүхтэй.
Ингэж 1990 оны 7 сарын 13-нд улсын бага хурлын анхдугаар чуулган үйл ажиллагаа эхлснээр Монгол улс байнгын ажиллагаатай парламент хэмээх төрийн байгууллагын шинэ тогтолцоо бүрэлдэн тогтсноос хойш өнөөдөр 23 жилийн ой тохиож байна.
Тухайн үед Ардын их хурлын 360 депутатаас сонгогдсон 50 гишүүнтэй байсан бөгөөд улсын бага хурал 1990-92 оны хооронд бүрэн эрхээ хэрэгжүүлсэн юм. Улсын бага хурлын бүтэц бүрэлдэхүүний хувьд нийт 50 гишүүний 33 нь МАХН-ынх, 13 нь Монголын Ардчилсан намынх, дөрөв нь социал-демократ намынх, харин гурван гишүүн нь Монголын үндэсний дэвшлийн намын төлөөлөл байжээ.