Хоёр орны парламентын хамтын ажиллагааг идэвхжүүлэхийг чухалчлав
УИХ-ын гишүүн Г.Батхүү, БНКУ-ын парламентын гишүүн Султанов Марат Абдразокович тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа.
2013.08.28

Хоёр орны парламентын хамтын ажиллагааг идэвхжүүлэхийг чухалчлав

УИХ-ын гишүүн Г.Батхүү манай улсад айлчилж байгаа Бүгд Найрамдах Киргиз Улсын парламентын гишүүн Султанов Марат Абдразокович тэргүүтэй төлөөлөгчдийг өчигдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Г.Батхүү эдийн засгийн хөгжлийн стратегийг боловсруулах асуудлаар туршлага судлах зорилгоор ажлын айлчлал хийж байгаа Киргизийн парламентын төлөөлөгчидтэй уулзаж танилцаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлсэн юм.

Түүнчлэн хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагаа, найрамдлын бүлгүүд хоорондын харилцааг идэвхжүүлэх шаардлагатай байгааг тэмдэглээд цаашид Тамгын газар, Байнгын хороод хооронд хамтын ажиллагааг эхлүүлэх, хөгжүүлэхэд хамтран ажиллахад бэлэн байгаагаа хэлсэн юм.

Г.Батхүү гишүүн, Тамгын газар, Байнгын хороод хооронд хамтын ажиллагааг эхлүүлэх, хөгжүүлэхэд хамтран ажиллахад бэлэн байгаагаа хэллээ.

Монгол Улс эдийн засгийн хөгжлийн стратегийг боловсруулах ажлын хүрээнд малчдыг дэмжих хөтөлбөр, "Атрын III" аян зэрэг төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа,

мөн 2015 он гэхэд бүх аймгийн төвийг хатуу хучилттай автозамаар холбох ажил үргэлжилж буй болон уул, уурхайн салбарт хэрэгжүүлж байгаа бодлогын талаар Киргизийн парламентын төлөөлөгчдөд танилцуулав.

Ноён Султанов болон түүнийг дагалдан яваа төлөөлөгчид манай орны эдийн засаг, нийгэм, улс төр, бүтээн байгуулалт болон парламентын үйл ажиллагааны талаар сонирхсон юм.