Уул уурхайн сайд М.Хаяаши тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзав
Уул уурхайн сайд Япон Улсын парламент дахь эрх баригч Либерал ардчилсан намын Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга ноён М.Хаяаши тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Уул уурхайн сайд Д.Ганхуяг Япон Улс нь өнгөрсөн хугацаанд Монгол Улсад нийт 105 тэрбум иений буцалтгүй тусламж, 77 тэрбум иен хөнгөлөлттэй зээл олгосон.
Мөн Японы Ерөнхий сайд Шинзо Абэ манай улсад айлчлах үеэр “Эрч” санаачилга гаргасанд сэтгэл өндөр байгаагаа дурьдаад, хоёр орны эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг шинэ шатанд гаргах, 1000 оюутан сургах, хувийн хэвшилд суурилсан харилцааг хөгжүүлэхийн чухлыг тэмдэглэв.
Цаашдаа Япон улсад геологи, уул уурхай, түлш, газрын тосны чиглэлээр нарийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, суралцагсдын тоог нэмэхэд анхаарч байгааг онцлов.
“Монгол Улстай дэд бүтэц, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах семинарыг Монголд анх удаа зохион байгуулж байна.
Мөн Уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт жилээс жилд өснө гэсэн урьдчилсан таамаглал бий гээд Монгол Улсын эдийн засгаа уул уурхайгаас хамаарч хөгжиж байгаа талаар дурьдаад, Газрын тос боловсруулах үйлдвэрийг Японы хөрөнгө оруулалтаар барих болсныг онцлов.
Ноён М.Хаяаши Монгол, Японы хувийн хэвшлийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхийн чухлыг онцлоод. “Монгол Улстай дэд бүтэц, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах семинарыг Японы Парламентын бүлгээс Монголд анх удаа зохион байгуулж байгаа.
Энэ арга хэмжээнд 51 байгууллага, аж ахуйн нэгж оролцож байгааг тэмдэглээд цаашид энэ ажлыг үргэлжлэхээ илэрхийлэв. Мөн “Хөрөнгө оруулалтын” шинэ хуулийг УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэнэ гэж сонссон. Энэ хууль батлагдаж Монгол Улсад хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдэнэ гэдэгт найдаж байна” гэв.