О.Баасанхүү гишүүн түрээслэгчдийг хамгаална
УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2013.08.26

О.Баасанхүү гишүүн түрээслэгчдийг хамгаална

Хаана, хэний эрх ашиг зөрчигдөнө түүний төлөө “гүйж” байдаг  УИХ-ын гишүүн О.Баасанхүү энэ удаа “Нарантуул” худалдааны төвийн лангуу түрүүслэгчдийг “хамгаалахаар” шийджээ.

Түүний ингэх болсон шалтгаан нь түрээслэгчид дунд МАХН- ын дэмжигч гишүүн их байдаг гэнэ. Өөрөөр хэлбэл, МАХН-ын гишүүдийн ихэнх нь “Нарантуул” захаас амьдралаа залгуулдаг байжээ. Тиймээс УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Нарантуул”-ын асуудлаар тууштай ажиллахаа илэрхийлсэн юм.

Ямартай ч нэг хэсэг намын даргынхаа төлөө нойр хоолгүй зүтгэж явсан тэрбээр өдгөө намынхаа гишүүдийн төлөө зүтгэхээр болж байх шиг байна.