Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэ
2013.07.31

Ахмад сагсчид Төрийн одонгоор энгэрээ мялаав

Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооноос өнөөдөр сагсан бөмбөгийн спортын төлөөлөл болсон ахмад тамирчдыг “Алтан гадас” одон болон “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар шагналаа.

Шагнал гардуулах ёслолд МҮСБХ-ны ерөнхийлөгч С.Эрдэнэ, Монголын спортын бэлтгэлийн төвийн  дарга Б.Наранбаатар, ХҮДС-ийн багш, гавьяат дасгалжуулагч Ц.Цэвэрбал нар оролцсон байна.

Төрийн одон медалиар үе үеийн шилдэг сагсчид болох ахмад үеийнхэн шагнуулжээ.

Тодруулбал, “Алтан гадас” одонгоор Б.Оюун, П.Санпилноров, Д.Отгонцэцэг, П.Бямбаа нар тус тус шагнуулсан бол Хөдөлмөрийн хүндэт медалиар Б.Болормаа, Д.Энхсайхан нар шагнуулжээ.