УБЦТС-ын ажилтай танилцлаа
2013.07.24

Цахилгааны ачаалал 2010 оноос 30 хувиар өсчээ

УБЦТС-ын ажилтай нийслэлийн удирдлага танилцлаа.

Улаанбаатар хотын цахилгаан ачааллын өсөлтийн хувьд гэр хорооллын зарим хороодод ачаалал 41.3 хувиар өсч байгаа үзүүлэлт гарсан байна. Өнөөдрийн байдлаар гэрээт 242.660 хэрэглэгч гэрээний дагуу цахилгааны эрчим хүч нийлүүлж, борлуулах үйл ажиллагааг явуулдаг.  

2012-2013 оны өвлийн давсан байдлын хувьд 80-с дээш ачаалал ихэдсэн трансформатор 238 байгаагаас  67 нь 100 хувиас дээш хэт ачаалагдсан байдаг байна.

Улаанбаатар хотын цахилгаан ачааллын өсөлт өнгөрсөн 2012 оны их ачааллаар Улаанбаатар хотын нийт хэрэглээ 437 мг ватт хүрсэн харин 2013 оныг 506.9 мг ватт цахилгаанаар ирэх өвлийг давна гэсэн урьдчилсан судалгаа хийгээд байгаа.

Энэ нь юу гэсэн үг бэ гэхээр Улаанбаатар хотын цахилгаан ачаалал 2010 оныхтой харьцуулахад 30 хувиар өссөн тооцоо гарч байгаа хэмээн УБЦТС ХК-ийн гүйцэтгэх захирал С.Төмөрхүү хэллээ.