Сайд Л.Болд сайд Дачан Чолоштой уулзлаа
Гадаад Харилцааны сайд Л.Болд Европийн Холбооны Хөдөө аж ахуй, Орон нутгийн хөгжлийн сайд Дачан Чолошийг хүлээн авч уулзлаа
2013.07.22

Сайд Л.Болд сайд Дачан Чолоштой уулзлаа

Гадаад  Харилцааны сайд Л.Болд Европийн Холбооны Хөдөө аж ахуй, Орон нутгийн хөгжлийн сайд Дачан Чолошийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр талууд Европын Комиссын Дэд Ерөнхийлөгч бөгөөд Европын Холбооны Гадаад бодлого, аюулгүй байдлын асуудал эрхэлсэн Дээд төлөөлөгч Кэтрин Эштоны Монголд хийсэн айчлалын үр дүн, Монгол Улс,

Европын Холбоо хооронд байгуулсан Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрийн хэрэгжилт болон удахгүй Улаанбаатар хотноо зохион байгуулагдах  Монгол Улс, Европын Холбооны Хамтарсан хорооны 15дугаархуралдааны бэлтгэл ажил зэрэг хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа асуудлаар ярилцаж, санал солилцлоо.