Үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Дархан-Уул аймагт ажиллаж байна
2013 оны 06 дугаар сарын сүүлээр ажлаа хүлээн авсан Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар аймаг орон нутгаар явах ажлаа Дархан-Уул аймгаас эхэллээ. Эл өдөр холбооны дарга Дархан-Уул аймгийн Засаг даргатай уулзаж аймгийн хэмжээд тулгамдаж байгаа асуудлын талаар сонсохын зэрэгцээ цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал бодлоо хуваалцлаа.
2013 оны 07 дугаар сарын 02-нд Дархан-Уул аймгийн томоохон үйлдвэрүүдээр орж ажилчдын өмнө тулгамдаж байгаа асуудлыг сонссон бол эл өдөр аймгийн Засаг даргатай уулзалт хийлээ. Үдээш хойш Дархан хүнс, үйлдвэрчний эвлэлийн хорооны ахмадууд, Эрэл цементийн үйлдвэрээр орох төлөвлөгөөтэй байгаа ч уламжилсан юм. Эрэл цементийн үйлдвэрийн ажилчидын тухайд хөдөлмөрийн эрх, нийгмийн даатгал, цалин хөлсний асуудал хүндхэн байдаг үүнийг хэрхэн зохицуулах талаарх асуудал ч мөн эл өдрийн уулзалтын үеэр хөндөгдөж байлаа. Уулзалтын төгсгөлд хамгийн гол нь эвлэлдэн нэгдэж иргэд хөдөлмөрчидийнхөө хэрэгцээ шаардлага, нийгмийн асуудлыг зохицуулах хэрэгтэйг гэв.