Хилчид, эмч нарын хүсэлтийг биелүүллээ
УИХ-ын гишүүн, ЭЗБХ-ны дарга Ц.Баярсайхан хоёр улсын засгийн газрын зөвшөөрлийг гаргуулж БНХАУ-ын ӨМӨЗО-ны Альшаа аймгаас өгсөн өвс, тэжээлийг хилийн түр боомт нээж аймгийнхаа малчдад хүргэсэн юм. Энэ үеэр жаал шанд дахь хилийн заставаар орж, хилчид дайчдын амьдрал ахуй, ажил байдалтай танилцсан юм. Хилийн эргүүл хамгаалалтыг сайжруулах чиглэлээр мотоцикль хүссэнийг тэрээр Өмнөговь аймагт Бизнесийн зөвлөлдөх уулзалт зохион байгуулах үеэрээ 2010 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Иж-Планета мотоциклыг аймгийн ЗДТГ-т гардуулж өглөө. Мөн энэ үеэр иргэдийн эрүүл мэндийн энхийн манаанд зогсдог эмч сувилагч нараас тавьсан хүсэлтийн дагуу Сэврэй сумын 2 багт мотоцикл гардуулж өглөө.