Дархан сумын 16 багт иж бүрэн компьютер, дижитал камер, принтер, компьютерийн ширээ, ажлын ширээ, сандал хүлээнгэн өгөв.
2010.05.10

Дархан сумын 16 багт иж бүрэн компьютер, дижитал камер, принтер, компьютерийн ширээ, ажлын ширээ, сандал хүлээнгэн өгөв.

2010 оны 5-р сарын 10 УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар Засгийн газрын Хэрэг тэргүүн эрхлэх газрын дэд даргаар ажиллаж байх үедээ Багийн хөгжлийг дэмжих хөтөлбөрийг бусад нөхөдтэйгээ санаачлан боловсруулж, Засгийн газраар батлуулахад хүчин зүтгэсэн нэгэн.


Тэрээр гишүүний болсныхоо дараа бас энэхүү үйл ажиллагааны хүрээнд Дархан сумын 16 багт иж бүрэн компьютер, гэрэл зургийн аппарат, хувилагч, ажлын өрөөний ширээ сандал гардуулах байлаа. Багийн дарга нар иргэдд төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай хүргэхэд чухал үүрэг гүйцэтгэх зүйл авсандаа тун баяртай байцгаасан.


Дархан-Уул аймгийн 24 багаа иж бүрэн компьютержүүлэх нь хөтөлбөрийн хүрээнд хийх гол ажил бөгөөд дийлэнх нь төрийн үйлчилгээг иргэдэд хөнгөн шуурхай хүргэх нөхцөлөөр хангагдаад байгаа аж.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.