Үндсэн чиглэлийг анхны хэлэлцүүлгээр нь баталлаа
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэлж, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж гишүүдийн 56 хувийн саналаар дэмжин, 60 гаруй хувийн саналаар тогтоолыг баталлаа.
Үндсэн чиглэлийг батлахын өмнө УИХ-ын гишүүн С.Бямбацогт:
Үндсэн чиглэлд Засгийн газрын 2012-2016 он хүртэл хөгжүүлэх мөрийн хөтөлбөрөөс хэдэн хувь нь туссан.
Ингэхдээ аймаг бүрийг Улаанбаатар хоттой авто замаар холбох асуудал, иргэн бүрт 1.5 сая төгрөгийн хувь хишиг хүртээх зэрэг өмнөх Засгийн газрын үед гаргасан шийдвэрүүд биелэх эсэх асуудалд хариулт өгөхийг хүсэв. Мөн Үндсэн чиглэлтэй холбогдуулан санал гаргахаар тусдаггүй, хэлэлцүүлгийг ажлын хэсэг, байнгын хороогоор хэлэлцэх шатанд “халтуурдсан” зэрэг хариуцлагагүй хандаж байгаад шүүмжлэлтэй хандсан юм.
Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр:
“Үндсэн чиглэлийг боловсруулахдаа эдийн засгийн суурь үзүүлэлт дээр судалгаа хийсэн. Засгийн газрын 2016 он хүртэлх мөрийн хөтөлбөрийг өргөн утгаар авч үзсэн. Холбогдох яамдын саналыг шүүн нэгтгээд оруулж ирсэн.
УИХ-ын гишүүний хэлж байгаа үг агаарт замхардаг, үйл ажиллагаа болж хэрэгждэггүй байдал туйлширлаа.
Мөн өмнөх жилүүдэд Засгийн газраас УИХ-д өрөгөн мэдүүлдэг байсан Үндсэн чиглэлд обьектын жагсаалт давамгайлдаг байсан бол энэ жилээс тусад нь авч үзэхээр болсон.
Ингэхдээ хөрөнгө оруулалтын төлөвлөлтийг нэг жилээр биш дөрвөн жилээр хийх, хөрөнгө оруулалтын жагсаалтыг тусгайлан хөтөлбөр болгож оруулж ирэхийг УИХ-аас үүрэг болгосны дагуу хуулиа мөрдөж ажилласан” гэлээ. Түүнчлэн хот, хөдөөгийн хөгжлийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд Улаанбаатар хотод “Гудамж” төсөл, орон нутагт “Сум” хөтөлбөрийг тус бүр хэрэгжүүлнэ.
Мөн дотоодынхоо газрын тосоор нефтийнхээ хэрэгцээг хангах, транзит тээврийг хөгжүүлэх хүрээнд хоёр хөрш, гуравдагч хөрштэйгээ хэрхэн харилцах зэрэг олон асуудал Үндсэн чиглэлд багтсан байгаа гэлээ.
Харин дээрх тогтоолын төсөлтэй холбогдуулж санал хэлэх шатанд УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл УИХ-аар хэлэлцэж байгаа асуудал бүрт гишүүд нухацтай хандах ёстой. Гэвч УИХ аажмаар өөрөө өөрийгөө сайн дураар ажлаас чөлөөлөх гэж байгаа юм шиг, нөгөө талдаа Засгийн газрынхаа мэдэлд орж байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлэхээр гаргаж байгаа шийдвэр, ажилд хандаж байгаа байдал харуулах боллоо.
УИХ-ын гишүүний хэлж байгаа үг агаарт замхардаг, үйл ажиллагаа болж хэрэгждэггүй байдал туйлширлаа. Үндсэн чиглэлийг хэлэлцэх үед ажлын хэсэг байгуулсан гэсэн, гэтэл ямар ч санал гарсангүй гэж байна билээ. Байнгын хороогоор асуудлыг хэлэлцэх үед гишүүд маш олон санал хэлээд байхад түүнийг нь Үндсэн чиглэлдээ тусгаад боловсруулаад оруулаад ирэх бүрэн боломж байсан.
Үүнийг хийгээгүй. Ирэх онд инфляцийг зургаан хувьд барина гэхэд УИХ-ын гишүүд бүгд үнэмшсэн юм шиг дуугай суугаад байгаа. Инфляцийг зургаан хувьд барина гэдэг тийм амар ажил уу, ямар бодлогын баримт гаргаж ийм төвшин рүү аваачих гээд байгаа юм бэ гэдгийг яагаад бүгдээрээ асуухгүй дуугай суугаад байдаг юм бэ. УИХ-ын гишүүний ажил гэдэг тийм амар ажил юм уу.
Өөрсдийгөө хүндлэх юм уу, үхэр шиг хөтлүүлээд явах юм уу. Яагаад гэвэл бид МУ-ын хөгжлийг ярих гэж гүйцэтгэх засаглалд зөв бөгөөд оновчтой бодлогын чиглэл өгөх гэж сууж байгаа гэж ойлгож байгаа. Ажлыг халтуурдсан байдлаар цаашаа явбал удахгүй 2014 он гарч дөрвөн жилийн хоёр нь дууслаа.
Маш муу чанаргүй баримт бичигийг УИХ хүлээж авдаг баталдаг байж болохгүй” гэсэн хатуухан үгийг УИХ, Засгийн газрын гишүүдэд хандан бүгдэд нь хаяглалаа.