Х.Амгаланбаатар: Хууль муу байгаагаас осол гардаггүй
Дүрэм журам мөрдөөгүйгээс шалтгаалан барилгын салбарт осол, гэмтэл их гардаг. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн хууль таван жилийн өмнө батлагдсан ч бодитойгоор хэрэгжихгүй өнөөг хүрлээ.
Үүний тод жишээ нь хөдөлмөрийн ослоор амь үрэгдэгсдийн тоо юм. МҮЭХолбоо энэ асуудлыг анхааралдаа авч эхэлсэн.
Хуулийг мөрдөж, ажил олгогчид анхаарал хариуцлагатай байх хэрэгтэй.
Үнэндээ манай улс 20 орчин жил хөдөлмөрийн аюулгүй байдлыг орхигдуулж байна. Монгол хүний үнэлэмжийг дээшлүүлэх талаар яриад л байгаа. Гэтэл аюулгүй ажиллагааны наад захын дүрмийг баримталж чадахгүй байна.
МҮЭХ-ны дэд ерөнхийлөгч Х.Амгаланбаатар:
Хөлөмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал нээлттэй байгаа. Гэхдээ ганцхан хууль муугаас осол гараад байгаа биш. Хуулийг мөрдөж, ажил олгогчид анхаарал хариуцлагатай байх хэрэгтэй байна. Хувь хүний зүгээс үүргээ биелүүлэх, хариуцлагаа ойлгож ажиллах тал дээр дутагдалтай байгаа гэж бодож байна. Үйлдвэрийн осол гарсан байгууллагыг шилдэг аж ахуйн нэгж болгох уу, үгүй юу гэдэг олон асуудал төрийн байгууллагуудын бүх шатандаа анхаарах асуудал болж байна.