Л.Оросоо: "Монгол гэр гарц" иргэдийг аюулгүй зорчих, автомашины түгжрэлийг бууруулна
Улс орныхоо хөгжил цэцэглэлт, хотын өнгө үзэмжид нөлөө үзүүлэх гайхалтай шийдлийг бидний урьсан зочин санаачилжээ. Түүний энэхүү бүтээл нь "Гэр гарц" гэдэг нэртэй. Өнөө цагт явган зорчигчид санаа амар зам хөндлөн гарна гэдэг бэрх болсон. Ногоон гэрэл ассан байлаа ч гарцаар явахад тун хүндрэлтэй. Гэрлэн дохиогоо мөрддөггүй жолооч нар иргэдийг айлгадаг гэхэд болно. Тэгвэл нийслэл хотын иргэн та биднийг ямар ч аюулгүй зам хондлөн гаргахад "Гэр гарц" туслах юм байна.
Технологийн энэхүү гайхалтай шийдлийг санаачлагч "Монторх" компанийн ерөнхий Захирал, техникийн ухааны доктор Л.Оросоотой уулзаж ярилцлаа.
-"Гэр гарц"-ынхаа талаар танилцуулахгүй юу. Хаана барихаар төлөвлөсөнюмбэ?
-Сая гаруй хүн амтай нийслэл хотод маань явган хүний хичнээн гарц байдаг билээ дээ. Гарын арван хуруунаас ихгүй байна. Бусад орны
Гэр гарцыг Төв шуудан, Талбай, Төв номын сангийн уулзварууд дээр ашиглах санаа
судалгаагаар ийм хүн амтай орны хувьд 200 орчим явган гарц байх шаардлагатай. Иймээс энэ үндсэн дээр Тэр гарц" хийе гэсэн санал оруулж байгаа юм. Бидний хэлж заншсанаар Төв шуу-дангийн уулзварт барина.
-Энэ санааг анх яаж олов. Яагаад заавал гэр загвартай хийхээр болсон юм бэ?
-Бид нэг юм хийхээрээ гадны юмыг эсвэл хүний хийсэн зүйлийг хуулбарлах дуртай улсууд. Уг нь Монгол Улс чинь дэлхийд данстай, өөрийн гэсэн хэл заншилтай. Тиймээс дэлхийд анхны том Монгол гэр маягийн гарцаа хийчихье лдээ. Нөгөө Монгол брэнд гэж яриад байгааг би их дэмждэг. Монгол Улсынхаа төв цэгээс эхлээд “гэр гарц"-аа барих санааг гарган дэвшүүлж байна. Манай ухаантай удирдлагууд дэмжих байх.
-Ингэж "Гэр гарц" барьсанаар ямар ач холбогдолтой вэ?
Гэр гарцын схем зураг
-Замын түгжрэлийг бууруулах, осол аваар багасгах зэрэг олон эерэг үр дагавартай.
-Энэ гарцыг яагаад газар дээр хийхээр болов?
-Ер нь хот гэдэг айлын инженерийн байгууламж, цахилгаан холбоо гээд л газар доогуур асар их байгууламж байдаг. Тиймээс энэ гарцыг газар доогуур хийвэл тэдгээрт саад болно. Мөн өртөг өндөр гарна. Бас зам засвар, шинэчлэлт, замын байгууламжуудыг өөрчлөх шаардлагатай болно. Харин зам дээгүүрх гарц бол тун бага зардлаар хийгддэг. Мөн үзэмжтэй. Гол давуу тал нь нэг гарцаар дээшээ гарлаа гэхэд дөрвөн замын уулзвар дээр дурын гарц руу гарах боломжтой юм.
-Ер нь энэ гарцыг барилаа гэхэд хэдий хэр хугацаа шаардлагатай вэ. Манайхан чинь нэг нүхэн гарц хийх гээд замыг тэр чигт нь хааж, бусад гудамжийг түгжрэлтэй болгочихдог тал бий?
-Гарцны тооцоо болон метал хийцийн зургуудыг бид гаргачихсан байгаа. Харин хотын удирдлагуудаас дэмжлэг аваад хийх тохиолдолд бүх метал хийцийг өөрийн үйлдвэртээ хийж бэлэн болгоод, газар дээр нь аваачаад угсарчихна. Гарцны зөвхөн тулгууруудыг газар дээр нь хийнэ. Энэ нь замын хөдөлгөөнд ямар ч саад болохгүй гэсэн үг.
-Автозамын түгжрэл, иргэдийн аюулгүй зорчих боломжийг бүрдүүлсэн гарцыг байгуулах санаагаа гаргахын тулд хэдий хэр хугацаа орсон бэ. ЯагаадзаавалТөв шуудангийн уулзварт барихаар шийдэв?
Явган хүн нэвтрэх огтлолцол
-Үндсэндээ 2005 оноос хойш буюу нийслэлийн авто машин ихэсч, замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдсэн тэр үеэс ийм санаа төрсөн. Төв шуудангийн уулзвар бол Монгол Улсын төв цэг. Нөгөөтэйгүүр хамгийн олон автомашин, явган хүн нэвтрэх огтлолцол юм.
-Улс орныхоо бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулах танд өөр ямар зураг төсөл, төлөвлөгөө байна вэ?
-Хэд хэдэн төсөл санаачилсан. Хэрэв энэ төсөл шийдэгдвэл Баруун болон Зүүн дөрвөн замын уулзвар дээр жижиг "Гэр гарц" барих зураг хийгдсэн байгаа.
-"Монторх" компанийн ерөнхий захирал таныг ШУТИС-д багшилдаг гэж дуулсан юм байна?
Тиймээ. Би ШУТИС-д Механик инженерийн сургуульд металын эвдрэл, гагнуур, ширээлтийн онолын чиглэлээр хичээл заадаг юм. Мөн техникийн логик, хөдөлмөр аюулгүй ажиллагааны чиглэлээр бусад аж ахуй нэгж, компаниудад лекц уншдаг. Би маш олон үйлдвэр, аж ахуй
Газар доогуур бус газар дээгүүр гэр гарцтай байх нь бусад улсаас ялгарах боломж
нэгж, компаниудад энэ чиглэлээр лекц уншиж байна. Тухайн компанийн удирдлагуудын зүгээс "Таны сургалтын үр дүнд олон газрууд аваар осол, гэмтэл согог гаргахаа эрс багасгасан шүү" гэж баярласан талархснаа илэрхийлж байдаг. Үр дүн нь мэдрэгдэж байгаа ямар ч ажил жижиг гэлтгүй сайхан байдаг.
-Их олон ажлыг амжуулдаг байх нь ээ. Техникийн логикийн талаар сонирхуулаач?
-Тухайн техникийн засвар, үйлчилгээ, угсралт, холболтууд нь яг зургийн болон техникийнхээ шаардлагын дагуу л хийгдэх ёстой. Товчхондоо энэ чинь л техникийн логик. Харин манайхан "монголчилно" гээд л нэг их онол мэддэг хүн шиг, техниктэй буруу харьцсанаас болж аваар осол, эвдрэл хохирол гардаг юм.
-Танай компани шатахуун түгээх станц болон газрын тосны бүтээгдэхүүн хадгалах сав, торх барьдаг байх аа?
-Тийм ээ, Манай улсад нийтдээ 1300 гаруй шатахуун түгээх станц байдаг. Үүний 10 гаруй хувийг манай хамт олон барьж гүйцэтгэсэн дээ. Улс орныхоо хөгжил дэвшил, дэд бүтцэд тодорхой хувь нэмрээ оруулж байдагтаа бахархаж явдаг шүү. Манай компани Орос, Хятадын технологийн дагуу жижиг болон том оврын газрын тосны бүтээгдэхүүн хадгалах сав барьдаг. Сүүлийн үед бид өөрсдийн боловсруулсан технологиор ямар ч хэлбэр хэмжээтэй метал сав, торх үйлдвэрлэж байна.
-Чанарын хувьд ямар вэ. Захиалга хэр зэрэг авч байна?
-Монголчууд бид гадаадад үйлдвэрлэсэн юмыг "завод" гэдэг. Тэгвэл бид үүнээс ч илүү сайн хийдэг. Ер нь бид дэлхийн улс орнуудад хийсэн зүйлийг "завод" гээд л өөрсдийн хийсэн юмыг чанаргүй муу гэсэн ойлголттой байсан. Одоо харьцангуй юм хийж сурч байна; Зарим метал эд ангийг импортын бүтээгдэхүүнээс ч илүү хийдэг. Ер нь хүн нэг юм хийе гэж бодчихоод түүнийгээ бүтээгээд үр дүнг нь харж суух их сайхан шүү дээ. Саяхан манай нэг гагнуурчин "Дорноговь аймагт галт тэргээр явж байхад өнгөрсөн жил бидний хийсэн Шунхлай компанийн сав дүнхийгээд сайхан харагдаж байна" гээд их сэтгэл хөдлөм ярьсан.
-Танай компани хичнээн ажилтантай вэ. Боловсон хүчний хувьд хэр зэрэг чадвартай хүмүүс байдаг юм бол?
-Бид чинь хэдэн гагнуурчин, инженерүүддээ өөрийн хүүхэд шиг л хандана. Ер нь эхлээд хүнээ, дараа нь хийх гэж байгаа ажлаа хамгийн сүүлд ашгаа харах ёстой. Монголчууд өнөөдөр юм хийх, бүтээх л хэрэгтэй байна. Бид чинь метал хийцүүдийнхээ ихэнхийг импортоор авч байгаа шүү дээ. Нууцгүй хэлэхэд халбага сэрээгээ хүртэл хийж чадахгүй байна. Гэхдээ төрөөс жаахан дэмжлэг үзүүлбэл бид чинь металлаар юу ч хийж чадах улсууд.
-Цаг зав гаргаж, сонирхолтой шийдлийнхээ талаар танилцуулсан танд баярлалаа. Нийслэлийн иргэн миний хувьд таны энэ "Гэр гарц" барих санаа таалагдаж байна. Хотын удирдлагууд ч бас анхааралдаа авна байх гэдэгт найдаж байна.
-Монгол хүн байна даа. Өдөр бүр гэрээрээ орж, гарч байя л даа. Монгол гэрийн хойморт өдөрт нэг морилоод гарахад ажил аяндаа бүтнэ дээ.