20 жил цалингаа хураалгана гэдэг залуусыг дэмжсэн бодлого биш
Төрийн албан хаагч С.Гончигсумлай
2013.05.13

20 жил цалингаа хураалгана гэдэг залуусыг дэмжсэн бодлого биш

Залуу хүн бүрд орон сууц хэрэгтэй харин өнөөдрийн гар дээр авч байгаа цалин байрны үнэ ханш маш бол зөрүүтэй байгаа.

Энэ талаар залуу хүний хувьд ямар бэрхшээл байгаа талаар төрийн албан хаагч С.Гончигсумлайтай ярилцлаа.

- Залуу хүний хувьд орон сууцтай болоход ямар бэрхшээл тулгарч байна?

Бэрхшээлтэй зүйл зөндөө байна. Монголд баригдаж байгаа орон сууц бага  гэтэлзалуучуудын эрэлт хэрэгцээг хангахаар хэмжээний биш байна гэж ойлгож байгаа. Мөн их үнэтэй, хямдхан байр нь  чанаргүй гэх аюул ихтэй. Энэ бол наад захын бэрхшээл.

- Орон сууцны зээлд хамрагдахаар хөөцөлдөж байв уу? Ямар шаардлага тавьдаг бэ?

Хамгийн эхэнд байрны урьдчилгаа төлбөр буюу 30 хувийг төлсөн байх ёстой. Мөн тогтмол орлоготой байна. Мэдээж орлого нь хэр өндөр байгаагаас байрны чанар, байршилд нөлөөлдөг.

Одоогийн байрны барьцаа хөрөнгө хамгийн багадаа 5 саяаас эхэлж байгаа.

Нийгмийн даатгал төлсөн байх, гурваас доошгүй жил ажилласан байх гээд шалгуур их. Гэтэл дөнгөж ажлын талбарт гарч байгаа залуу хүний хувьд хамгийн бага цалингаас л эхлэнэ шүү дээ. Тэгэхээр нийгмийн даатгал төлсөн хэмжээгээр зээл авна гэхэд бүр л бага боломж байна гэсэн үг.

Хүссэн байраа захиалахад орлого хүрэхгүй байх нь элбэг. Залуу хосуудын хувьд хоёулаа төрийн албан хаагч байлаа гэхэд төрийн албан хаагчын нэг хүний цалин 500 мянган төгрөг. Одоогийн байрны барьцаа хөрөнгө хамгийн багадаа 5 саяаас эхэлж байгаа.

Нэг жилийнхээ цалинг урьдчилгаанд төлөөд дахиад 20 жилийн турш цалингаа хураалгана  залуучуудыг дэмжсэн шийдвэр биш. Гэхдээ урьдчилгаа төлбөрийг төлөөд байртай болох залуу зөндөө байгаа.

-  Залуучуудад зориулсан орон сууц хэлэлцүүлэгт ямар санал хэлэх бэ?

Залуучуудыг дэмжсэн бодлого хэрэгжүүлээсэй л гэж хүсдэг. Монголд насанд хүрсэн хүн амын 62 хувийг залуучууд эзэлдэг  тэр болгон урьдчилгаа төлбөр төлөөд байртай болох залуус 60 хувь дотороо их бага хувийг эзэлж байгаа.

 Массыг дэмжсэн шийдвэрийг төр гаргаасай гэсэн бодолтой байдаг.  Залуусд тулгардаг найман асуудал гэх жагсаалтанд оон сууц их дээгүүр бичигддэг шүү дээ.  Нийлүүлэт их бол орон сууцны үнэ буурах боломжтой. Мэдээж орон сууц барьж байгаа компаниуд хувийн салбарынхан байдаг ашигийн төлөө байгаа нь ойлгомжтой.

Тэгэхээр байрыг бариулж байгаа засгийн газрын бодлого тодорхой байх хэрэгтэй. Мэдээж байр бол капитал. Миний саналаар бол газрын дор байгаа баялагаа газар дээр капитал болгох хэрэгтэй.  Энэ бол хэн нэгэн хүнд бэлэн мөнгө тарааж байгаа зүйл биш. Монголд баялаг болж үлдэх зүйл.