Урьдчилгаа төлбөрийн хувийг буруулах боломжтой
Залуусаас өнөөдөр 350 мянган төгрөгийн хөлсний байранд амьдарч, барьцаа хөрөнгө шаарддагаас болоод банкнаас зээл авч чаддаггүй гэх өөрсдөдөө тулгарч байгаа бэрхшээлээ ярьж байна.
Залуучуудад зориулсан орон сууц нээлттэй хэлэлцүүлэгт Монголын залуучуудын холбооны бодлого төлөвлөлтийн газрын дарга М.Энхтайвантай ярилцлаа.
Түрээсийн байранд өгч байгаа мөнгөө мөнгөө ашиглан ирээдүйгээ барьцаалаад орон сууцтай болох боломж гаргаж өгөөч гэх саналаа хэлж байна. Барьцаа хөрөнгөгүйгээс болоод зээлд хамрагдах боломжгүй залуус зөндөө.
- Монголд хичнээн залуус хөлсний байранд амьдарч байгаа бэ? Эдгээр залууст тохирсон ямар зохицуулалт хийх бэ?
Жил болгон Улаанбаатар хотод 25-30 мянган шинэ өрх бий болдог тэр хэмжээгээрээ орон сууцны асуудал сөхөгдөнө. Гэвч Улаанбаатар хотод жилд 7000-8000 айлын орон сууц баригдаж байгаа.
Банкны урьдчилгаа төлбөр 30 хувь байх нь хэр үндэслэлтэй гэдгийг судлах ёстой.
Үндсэндээ бол шинэ өрхийн 75 хувь нь орон сууцны хомсдолд өртдөг гэж хэлж болно. 1.5 сая хүн амтай манай хотын хувьд энэ бол нилээн өндөр тоо. Ойролцоогоор 200 орчим гэр бүл орон сууцны асуудалтай гэсэн үг.
Үүнийг шийдэхийн тулд өнөөдрийн хэлэлцүүлэгийг зохион байгуулж байгаа. Мөн бид “Авилгагүй орон сууц” төсөл хэрэгжүүлж байгаа. Энэ төслийг хэрэгжүүлэх явцад олон нийтийн асуудлын шийдлийг хайя, банкуудын урьдчилгаа төлбөр яагаад 30 хувь байдаг талаар судлаж байгаа.
Банкны зүгээс зээлдэгчийн чадавхийг тогтоохын тулд урьдчилгаа төлбөрийн хувийг тавьдаг харин 30 хувь байх нь хэр үндэслэлтэй гэдгийг судлах ёстой. Иргэн орон сууцаа барьцаалж зээлд хамрагдаж байгаа тохиолдолд урьдчилгаа төлбөрийн хувийг бууруулах боломж байгаа гэж харж байна.
Мөн Засгийн газраас арилжааны банкуудад найман хувийн хүүтэй зээлийн эх үүсвэрийг гаргаж өгч байгаа. тиймээс асуудлаа судлаж шийдвэртэй хөдлөх юм бол боломж бий.
- Тодорхой хугацаа хэлбэл хэдий хугацаанд бэрхшээл алга болох бэ?
Хугацааг тоочны хэлж чадахгүй байна. Манай төслийн хүрээнд нэг жилийн хугацаанд олон нитийн тв-ээр энэ асуудлыг хөндөж үйл ажиллагаа явуулна. Хэрхэн яаж үр дүнтэй болж эрх баригчид ямар шийдвэр гаргахаас л хугацаа хамаарна. Шууд хугацаа хэлэхэд тохиромжгүй байна.