Ц.Баярсайхан: Энэ бүхэн сонгуулийн системд байна
2009.12.17

Ц.Баярсайхан: Энэ бүхэн сонгуулийн системд байна

Төсвийн тухай хуульд Ерөнхийлөгч хориг тавьсантай холбогдуулж, УИХ-ын гишүүн, эдийн засгийн байнгын  хорооны дарга Ц.Баярсайхантай уулзаж ярилцлаа.

-Ерөнхийлөгчийн хоригийг юу гэж үзэж байгаа вэ?

-Жил бүрийн УИХ-ын хуулийн дагуу хийдэг нэг том ажил нь Монгол Улсын төсвийг баталдаг. Энэ жилийн төсөв нь урьд жилүүдийнхээс ялгаа байхгүй, тодорхой хэмжээний хүндрэлтэй, мөн алдагдалтай ийм л хэлбэрээр баталлаа. Жил бур төсвийг батлахдаа төсвийн хуулиа өөрчилье, төсвийн хариуцлагыг чангатгая, мөн төсөвт байгаа ур ашиггүй зардлыг багасгая л гэдэг. Энэ жилийн хувьд мөн л урсгал төсөв 35 хувийн өсөлттэй гарлаа. Жилээс жилд төрийн албан хаагчдын тоо тодорхой хэмжээгээр өсч байна, төсвийн зардлын хэмжээг ДНБ-д харьцуулахад 39 орчим хувьд хүргэх зорилт бий. Уг зорилтод яагаад ч хүрч чадахгүй л байна.

Ерөнхийлөгчийн тавьсан хоригийн хувьд агуулгаар нь дэмжиж байгаа.
Миний бие Өмнөговь аймгаас парламентад гурван удаа сонгогдсон. 1996-2000 оны хооронд тэгшитгэсэн байдлаар орон нутгийн хөрөнгө оруулалтыг хувааж байсан ийм юм гарч байгаагүй. Тэр үед лобби хийж чадсан, нөхцөл байдлаа ойлгуулж чадсан гишүүдийн хөрөнгө оруулалтын талаар гаргасан гишүүдийн санал нь дэмжигдээд, саналаа тайлбарлаж чадаагүй нэгнийх нь санал орхигдож байсан зүйл бий. Гишүүд адил эрхтэй, тиймээс хөрөнгө оруулалтын тэгшитгэсэн тал руу явъя гэх энэ хандлага явсаар байгаад өнөөдөр ийм байдалд хүрсэн.

-Энэ бүхэн нь сонгуулийн системийн буруу гэдэгтэй та санал нийлэх үү?

-Тийм шүү дээ. Монгол Улсын хөгжлийн асуудал саатаж байгаатай нэг үндэс нь нь өдрийн манай сонгуулийн систем. Можаритар, тэр дотроо бур жижгэссэн тойргийн систем нь бүхэлдээ энэ улс оронд бий болж байгаа энэ баялгийг үрэн таран хийх, хэрэггүй зүйлд зарцуулах ийм зүйл рүү явчихаж байгаа юм. Тиймээс хөгжилд чиглэсэн, томоохон бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт хийе гэхээр бүхэлдээ орон нутаг руу үүнийгээ дандаа татдаг. Тиймээс Ерөнхийлөгчийн тавьсан хориг нь улс төрийн сонгуулийн системийг бүхэлд нь өөрчлөх шаардлагатай гэдгийг харуулж байна.
УИХ намрын чуулганаараа багтааж, сонгуулийн системээ өөрчлөх хэрэгтэй. Пропорциональ систем рүү орох цаг болсон гаж боддог. Энэ чиглэлээр намыг хариуцлагажуулах, улс орны өмнө хүлээх үүрэг хариуцлагыг өндөржүүлэхийн тулд сонгуулийн системийг зайлшгүй өөрчлөх цаг болжээ. Ингэвэл хөрөнгө оруулалт хамгийн бүтээлч зүйлд явах болно. Хэрэв жижгэрүулсэн можаритар системд орвол энэ байдал цаашдаа ч үргэлжилнэ. Бидний дараа сонгогдсон 76 гишүүн. ч гэсэн мөн л энэ замаар л явна.

-Гишүүдийн санал гаргадаг уйл явдлыг та эсэргүүцэж байсан...

-Төсөв нэгэнт өргөн баригдсан хойно аймгаас ч тэр, сум орон нутгаас ч тэр, иргэдээс маш олон санал ирдэг. Өнөөдөр өнгөрснийг бодоход хөрөнгө оруулалт хангалттай хийгдсэн. Гэтэл урсгал засвар энэ тэрийг байнга хийх шаардлага гардаг, тэрийг нь ч чанар муу-тай хийх юм. Урсгал засварын хэмжээний асуудлыг УИХ-аар хэлэлцдэггүй болох хэрэгтэй. Засгийн газрын өргөн барьсан төсвийг. шууд баталдаг, төсөв батлагдахгүй бол хариуцлага тооцогддог байх тийм механизм руу орох хэрэгтэй.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.