Засгийн газраас санаачилсан хуулийн төсөл дэмжигдсэнгүй
УИХ-ын чуулган: 2013.01.10 ны өдөр
2013.01.13

Засгийн газраас санаачилсан хуулийн төсөл дэмжигдсэнгүй

2013.01.10 ны чуулганаар Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх тухай байв. Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг танилцуулж, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын  гишүүн Ц.Цолмон  танилцууллаа.  

Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулиар төрийн нууцын жагсаалтыг нарийвчлан баталдаг бөгөөд хүчин төгөлдөр үйлчилж буй Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуульд нийт жар шахам мэдээ, баримт бичиг, эд зүйл, обьект, ажиллагааг төрийн нууцад хамаарахаар хуульчилсан юм байна.  Үүнээс цаг үеийн шаардлагыг харгалзан зарим нэг баримт бичиг, мэдээг төрийн нууцын жагсаалтаас гаргах шаардлагатай байгаа аж.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан   УИХ-ын гишүүн, БОХХАА-н байнгын хорооны дарга Г.Баярсайхан асуулт асууж, УИХ-ын гишүүн Ж.Батзандан санал хэлж байлаа. Тэрээр төр иргэдээсээ нуудаг, хаадаг бус бодит мэдээллийг олон түмэнд зарлах цаг нь болсон, үүнд шинэчлэлийн Засгийн газар санаачлагатай байх хэрэгтэй гэж байсан.

Г.Баярсайхан:

О.Баасанхүү:

Эцэст нь, Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхээр санал хураалт явуулъя хэмээн УИХ-ын дарга З.Энхболд хэлж, санал хураахад уг хуулийн төслийн хэлэлцэх эсэх нь  дэмжигдсэнгүй, ердөө нэг саналаар уналаа. Шинээр мөрдөгдөж байгаа Дэгийн тухай хуулиар бол энэ тохиолдолд, хууль санаачлагч тухайн хуулийн төслийг дахин өргөн барихаар тусгагдсан юм байна.

УИХ-ын нэгдсэн чуулганы пүрэв гаригийн /2013.01.10./ үдээс хойшхи хуралдаан үүгээр өндөрлөв.