Бээжинд сүүлийн арван жилд тохиогоогүй хүйтэн болж байна
Өнөөдөр Хятадын олон муж, бүс нутаг их хүйтрэлд өртөөд байна.
2012.12.25

Бээжинд сүүлийн арван жилд тохиогоогүй хүйтэн болж байна

Хятадын нийслэл Бээжин хот сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд тохиогоогүй хүйтэн өвлийг үзэж байна. Өчигдөр өглөө агаарын хэмж цельсийн хасах 14 хэмд хүрээд байсан нь сүүлийн 10 жилийн хугацаанд тохиогоогүй их хүйтрэл болжээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд агаарын хэм буурсан нь хотын олон нийтийн үйлчилгээнийхний ажилд ихээхэн хүндрэл учруусан байна. Хоёр хоногийн туршид термометрийн заалт -13 хэмд хүрсэн байна.

Сүүлийн хоёр өдрийн хугацаанд төрийн байгууллагуудад агаарын температурыг +5 хэмийн төвшинд барьж байжээ.

Хотын эрх баригчид хотод үйл ажиллагаа явуулж байгаа буудал, зоогийн газар, засгийн газрын байгууллагуудыг халаагч ашиглахдаа хязгаарлалт тогтоохыг үүрэг болгожээ. Ингэснээр нийтийн үйлчилгээнд халаах системийн ажлыг орон сууцны байруудыг халаахад чиглүүлэх боломжийг олгожээ.

Ойрын хэдэн өдөрт агаарын хэм тогтмол нэмэгдэнэ гэж цаг уурчид мэдээлж байна. Өнөөдөр Хятадын олон муж, бүс нутаг их хүйтрэлд өртөөд байна. Ялангуяа Хятадын хойд болон баруун хойд хэсэгт агаарын хэм огцом унажээ. Өвөр Монголын Өөртөө засах орны хэд хэдэн мужид сүүлийн хоёр хоногийн хугацаанд агаарын хэм хасах 40-д хүрсэн байна. Мөн БНХАУ-ын Синьцзян-Уйгурын өөртөө засах оронд хүйтэрч, тус бүсийн зүүн хойд хэсэгт их хэмжээний цас ороод байна.