Дэлхийн улс орнууд ертөнцийн төгсгөлд хэрхэн бэлтгэж байна вэ?
Майячуудын зөгнөсөн 2012 оны арванхоёрдугаар сарын 21-н болоход цөөхөн хоног үлдлээ. Энэ өдөртэй холбоотой элдэв хов жив, ярианд автан, дэлхийн улс орнууд ертөнцийн төгсгөлд аврагдах ямар нэгэн гарц хайсаар байна. Украины “From-UA” сэтгүүл дэлхийн улс орнууд хэрхэн бэлтгэж байгаа тухай мэдээллүүдийг цуглуулан, сонирхолтой нийтлэл бэлджээ. Үүнийг уншигчдадаа сонирхуулъя.
АНУ
“National Geographic” суваг тус улсын өнцөг булан бүрт аж төрж буй энгийн америкчууд төгсгөлийн өдөрт хэрхэн бэлтгэж байгаа талаар “Doomsday Preppers” хэмээх олон ангит баримтат кино бэлтгэжээ.
Америкийн телевизүүд энэ сэдвээр олон теле шоу, нэвтрүүлэг цацаж байгаагаас харахад энэ улсын иргэд ертөнцийн төгсгөлд түгшиж буй нь илт байна. Америкчуудын ихэнх нь байшингийнхаа хонгилд хоргодох байр бэлтгэж байхад зарим нь ертөнцийн төгсгөлөөр хүнсний хомсдолд орж болзошгүй хэмээн хүүхдүүддээ амьд өт идэх аргыг зааж байгаа аж. Түүнчлэн зарим хүн гэр бүлийнхнээ өглөө бүр түгшүүрийн дохиогоор сэрээж, цөмийн дайн болоход бэлтгэх зорилгоор цацраг идэвхт бодисоос хамгаалсан хувцас өмсүүлж сургаж байна. Гэвч тэдний хичээл зүтгэл талаар болж, дэлхий сүйрэхгүй бол яах вэ. Ямар ч байсан манай гараг дээр өөр астероид унахгүй нь тодорхой болсон. Үүнд NASA-гийн мэргэжилтнүүд бүрэн итгэлтэй байгаа төдийгүй америкчуудыг үүнд самгардахгүй байхыг уриалж буй билээ.
Европ
Хуучинсаг үзэлтэй хөгшин Европ тивийнхэн ч дэлхийн сүйрлийг тун айдастай хүлээж сууна. Энэ тивийнхэн “Google”-ийн хайлтаар евро бүсийн эдийн засгийн хямралын таагүй үр дүнгээс илүүтэй ертөнцийн төгсгөлийг сонирхжээ. Ерөнхийдөө европчууд сандралд ороод байна.
Жишээлбэл, “Reuters” агентлагийн мэдээлснээр Францын Пиренийн нуруунд орших Бюгараш хэмээх жижигхэн хотын засаг захиргаа арванхоёрдугаар сарын 21-нд гадны жуулчид хүлээн авахгүй байхаар шийдвэрлэжээ. Энэ нь Бюгараш хотод ертөнцийн төгсгөлийн өдөр харь гарагийнхан нисч ирээд, зарим азтай нэгнийг нь авч явна гэсэн яриатай холбоотой аж. Үүнээс болж жуулчид олноор ирнэ гэж тус хотынхон үзсэн байна.
Билл, Мелинда Гейтс нарын сан, “Монсанто” корпораци, Рокфеллерийн сан хамтран Шпицберген аралд Свалбадын үр тарианы сангийн банк гэгчийг байгуулсан. Тус банкны гол зорилго нь байгалийн гамшиг, дайн, элдэв ослын үеэр ашигтай үр тариаг хамгаалахад чиглэгдэж байв.
Харин британичууд дэлхийн сүйрлийг тун тайвнаар хүлээн авч байгаа аж. Гэхдээ тус улсын “Prepper Podcast Radio Network”, “UK Preppers Radio Network” зэрэг радио станцууд ертөнцийн төгсгөлд хэрхэн бэлтгэх, хэрхэн амьд гарах талаар бүтэн өдөржин ярьж байна. “ВВС” агентлагийн мэдээлснээр Норвеги улс энэ өдөрт 2007 оноос бэлтгэж эхэлжээ. Тэд үүнийг байгуулахдаа ертөнцийн төгсгөлийн талаар нэг ч үг цухуйлгаагүй ч шинжээчид тэрбумтнуудын үргүй зарлага гаргаж байгаа шалтгааныг дэлхийн сүйрлийн тухай айдастай холбон тайлбарлаж байна. Өнөөдөр тус банкинд янз бүрийн үр тарианы 268 мянган дээж хадгалагдаж байгаа аж. Газар доорх цооногт хадгалж буй эдгээр үр тариа 10 мянган жил болсон ч чанараа алдахгүй гэж мэргэжилтнүүд үзжээ.
Мексик
Майячуудын төрөлх нутаг Мексикт энэ өдөрт хэрхэн бэлтгэж байна вэ. Британийн “The Telegraph” сонины мэдээлснээр энэ жил Мексикт жуулчдын тоо эрс өсч байгаа аж. Жуулчны компаниуд майягийн сэдэвтэй элдэв цэнгүүн зохион байгуулж байгаа бол тус улсын засаг захиргаа өнгөрсөн жилийнхээс 12 саяар илүү буюу 52 сая жуулчин хүлээн авч, баяжиж байгаадаа баяртай байгаа гэнэ. Жуулчид тус улсын төсөвт 14.6 тэрбум ам.доллар оруулах төлөвтэй байна.
Үүнээс гадна Мексикийн Юкатан хойгт Италийн 70 иргэн хоргодох байр хэмээх бүхэл бүтэн хот босгожээ.
Энд 60 сантиметрийн зузаантай 24 байшин баригдсан аж. Архитекторуудын мэдээлснээр уг байшингуудын ханыг цаг агаарын эрс тэс өөрчлөлт, цацраг идэвхт бодис, гал, усны аюулаас хамгаалах материалаар босгосон гэнэ.
Хятад
“2012” хэмээх кино дэлгэцэнд гарсан цагаас эхлэн Хятадын ард түмний дунд дэлхийн сүйрлийн тухай мэдээлэл өвсөнд ассан түймэр адил хурдан цацагдсан гэхэд болно. Тус киноны продюсерууд хятадуудыг ертөнцийн төгсгөлийн тухай ярианд автана гэж зүүдлээ ч үгүй явсан биз. Хятадын “Want Daily” сонинд бичсэнээр Шейянга хотын нэгэн бизнесмэн байгалийн гамшиг, цөмийн дайралтаас хамгаалах тусгай металл бөмбөлөг үйлдвэрлэн, худалдаалжээ. Энэхүү гайхамшигт бөмбөлөг нэг бүр нь 800 мянган ам.долларын үнэтэй юм байна.
Австрали
Ногоон тивийнхэн дэлхийн сүйрлийг төрийн түвшиндээ хүлээн зөвшөөрсөн. Австралийн Ерөнхий сайд Жулия Гиллард энэ сарын 6-нд ард иргэддээ болзошгүй аюулаас урьдчилсан сэргийлэхийг анхааруулсан билээ. Гэхдээ энэ нь “Ертөнцийн төгсгөл” хэмээх шоуг дэмжсэн реклам байсан нь хожим тодорхой болсон.
Бразил
Бразилын нэгэн жижигхэн хотын иргэд энэхүү аймшигт өдөрт өвөрмөц маягаар бэлтгэж байгаа талаар “Subscribe” интернэт сэтгүүлд гарчээ. Сан-Франсиску-ди-Паула хотын дарга Дэсиу Колла өөрөө үлгэр жишээ үзүүлэхээр шийдэж, 3-4 сарын өмнөөс гэрээ засч эхэлжээ. Сан-Франсиску-ди-Паула хот нь далайн түвшнээс 907 метрийн өндөрт оршдог. Тиймээс далайн усны түвшин эрс нэмэгдэх, аварга том цунами үүссэн ч аюулгүй газар юм.
ОХУ
Орост ертөнцийн төгсгөлийн тухай шуугиан Америкаас ч дутахааргүй газар авчээ. Омутнинск хотод л гэхэд давс, керосин, шүдэнз маш их гүйлгээтэй байгаа аж. Төвөдийн нэгэн ламын ярилцлагыг хэвлэл мэдээллийнхэн цацсанаас болж тус улсад ертөнцийн төгсгөлд бэлдэгсэд олширчээ. Томскт “Ертөнцийн төгсгөл” хэмээх тусгай багц барааг хотын хуримын нэгэн агентлаг худалдаалж эхэлжээ.
Bloomberg” агентлагийн мэдээлснээр Оросын саятнууд энэ өдөрт маш их ач холбогдол өгч, бэлтгэж байна. Тэд “Спецгеопроект” хэмээх компанийн барьсан газар доорх хонгилыг худалдан авсан гэнэ.
Энэхүү багцад бамбайн ханд, идэвхжүүлсэн нүүрс, самбай, валидол, сагадайн будаа, шпрот, нэг шил архи, “Ирээдүйн тэмдэглэл” хэмээх бяцхан дэвтэр, харандаа, лаа, шүдэнз, олс, саван зэрэг орсон аж. Гэвч удалгүй багц доторх барааг өөрчилж, зарим эм, архийг нь хассан байна. “Тус компани 15 ийм хонгил барьсан бөгөөд террорист халдлага, гамшиг осол, зэвсэгт тэмцэл, байгалийн гамшгаас эзнээ болон гэр бүлийнхнийг нь бүрэн хамгаалах чадвартай аж.
Арванхоёрдугаар сарын 21-нд юу ч тохиохгүй байсан ч дэлхийн улс орнууд нууцхан бэлтгэсээр байна.