Л.Цог: Хэлмэгдэгсдийн ар гэрт 60 сая төгрөг олгох хуулийн төсөл санаачилна
Л.Цог: Монгол Улсын Их хурлын дэд дарга, Цагаантгах ажлыг удирдан зохион байгуулах улсын коммисын дарга
2012.12.05

Л.Цог: Хэлмэгдэгсдийн ар гэрт 60 сая төгрөг олгох хуулийн төсөл санаачилна

УИХ-ын дэд дарга Л.Цог шинэ ажлаа аваад цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах ажлыг эрхлэхээр болсон. Саяхан цагаатгах ажлын хүрээнд хэлмэгдэгсдийн ар гэрийнхэнд олгох нөхөн төлбөрийн асуудлаар хэлэлцүүлэг өрнөжээ. Хэлэлцүүлгийн үеэр нөхөн төлбөрийн хэмжээг нэмэх, төрөөс нэг удаагийн тэттгэмж олгох хуулийн төслийг Их хуралд өргөн барих санаачлага гарсан байна. Энэ талаар УИХ-ын дэд дарга Л.Цогтой ярилцлаа.

-Та Их хурлын дэд даргын хувьд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах ажлыг эхлэхээр болсон. Цагаатгалын байдал, нөхөн төлбөрийн талаар үндэсний хэмжээний хэлэлцүүлэг болсон гэсэн. Энэ хэлэлцүүлгийн талаар тодруулна уу?

-Ажлаа аваад хоёр сар гаруй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд нэлээд буурь суурьтай судалгаа хийсэн. Саяхан хэлмэгдэгсдийг цагаатгах ажлын үр дүнд бий болсон хохирлыг нөхөн төлөх асуудлыг хэлэлцсэн. Хэлэлцүүлэгт энэ ажлыг эрхэлж байгаа комисс, дээд шүүх, прокурорын байгууллага, тагнуулын газрын төлөөллөөс гадна хэлмэгдэгсэд өөрсдөө оролцсоноороо онцлог.

Мөн хэлмэгдүүлэлтийн асуудлыг судалдаг төрийн бус байгууллага, иргэний хөдөлгөөнийнхөн, түүхчид ирсэн. Энэ хэлэлцүүлгийн гол зорилго бол хэлмэгдсэн хүмүүсийн гомдол, хохирлыг хэрхэн барагдуулах талаар байсан. Гэхдээ сүүлдээ сэдэв маань улам өргөжиж хэлмэгдүүлэлтийн шалтгаан, үр дагавар, одоо цагийн хэлмэгдүүлэлтийн талаар ярилцсан.

-Хэлмэгдсэн иргэдийг цагаатгаж эхэлснээс хойш багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд хэчнээн хүнийг албан ёсоор цагаатгаж, ар гэр, үр хүүхдэд нь нөхөн төлбөр олгосон бэ?

-Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комисс байгуулах хууль гарснаас хойш 17890 хүнд нийт дүнгээр 16 тэрбум 111 сая төгрөгийн нөхөн олговор олгосон.

481 хүнд гэр, орон сууц, хашаа байшин авахад нь хоёр тэрбум 553 сая төгрөгийг зарцуулсан гэсэн дүн гарсан.

Нийтдээ Монголд 36 мянган хүн хэлмэгдсэн байдаг. Тэдний 32 мянгыг нь цагаатгасан. Одоогоор 6ООО орчим хүнийасуудал үлдсэн. Үүнээс 2000 гаруйг нь цагаатгах боломжтой байгаа.

-Цагаатгах ажлын хүрээнд хэлмэгдсэн хүн бүрт адил хэмжээтэй мөнгө олгодог юм уу. Ер нь энэ нөхөн  төлбөрийг  юуг үндэслэж,хэрхэн тогтоодог юм бэ?

-Одоогоор энэ хүмүүсийн хувьд нэг нэг сая төгрөг өгсөн байдаг. Гэхдээ цагаатгах ажлын хүрээнд өгч байгаа энэ мөнгө аманд ч үгүй хамарт ч үгүй байдаг гэсэн гомдол их ирж байгаа учраас төрөөс нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгох асуудлыг хэлэлцүүлгийн үеэр ярьсан. Үүнийг үндэслээд Цагаатгалын хуулийг үргэлжлүүлэн сунгах хэрэгтэй болно. Энэ асуудлаар эрх зүйн орчин бүрдүүлэх зайлшгүй шаардлага гарсан. Тийм учраас Их хуралд оруулахад эрх зүйн орчин бүрдүүлэх, асуудал тавих      ажлын   хэсэг байгуулахаар тохирсон.

-Нөхөн төлбөр, нэг удаагийн тэтгэмж олгоход нийтдээ хэчнээн төгрөг шаардлагатай гэсэн тооцоо байгаа бол?

-3000 гаруй хүнд найман тэрбум төгрөг өгөх шаардлага, хэрэгцээ байгаа юм. Зарим хүн энэ их мөнгийг төлж барахгүй гэдэг асуудал ярьж байгаа. Би болно гэж бодож байгаа.

МАН-ын Тусгаар тогтнолын ордныг барихад төрөөс 10 гаруй тэрбум төгрөгийн нөхөн төлбөр өгсөн гэдэг. Үнэндээ тэрнээс ч ихийг олгосон юм бил үү. Гэтэл нэг байшингийн хэмжээнд хүрэхгүй мөнгийг төр яагаад нэг удаа гаргаж болохгүй гэж. Нэгэнт тэр олон хүнийг хэлмэгдүүлж, гэр бүлийг нь хохироож, үр хүүхдийг нь өнчрөөж насаар нь зовоосон юм бол тэр хэмжээний нөхөн төлбөрийг өгч болно биз дээ.

-Нэг хүнд очих тэтгэмж нь ямар хэмжээтэй байх бол?

-Манай комиссын төлөвлөж байгаагаар нэг хүнд 60 сая гэж төсөвлөсөн. Энэ мөнгө заримьшх нь сэтгэлийн мухарт байгаа гомдлыг тайлах л байх, мөн бага байна гэж чамлах хүн ч байна.

-Хэзээнээс энэ нөхөн төлбөрийг олгож эхлэх вэ?

-Бүх шийд Их хурлаас гарна. Тиймээс бид тусгай

ажлын хэсэг байгуулахаар болсон. Ажлын хэсэг хуулийн төслөө боловсруулсны дараа Их хуралд өргөн барина.

-Хэзээ өргөн барих вэ?

-Энэ ондоо багтаж өргөн барина. Яагаад гэвэл хэлмэгдүүлэлтийн хар шуурганд эцэг, эхээ алдсан үр хүүхдүүд нь одоо нас дээр болсон, өөрсдөө ч өдөр өдрөөр цөөрч байгаа, сэтгэл зүйн хувьд хүнд байгаа учраас энэ асуудлыг яаралтай шийдэх хэрэгтэй. Хэлэлцүүлгийн үеэр 30 гаруй хүн үг хэлсэн.

Тэдгээр хүнд хэцүү замыг туулж өдий хүрсэн буурай нарын үгийг сонсч суухад үнэхээр хатуу хувь заяа үзсэн нь илэрхий. Тиймээс ардчилсан төр байгаа л юм бол хэлмэгдсэн ард иргэдийнхээ гомдлыг нэг удаа ч болов бүрэн тайлчихаасай гэсэн бодол өөрийн эрхгүй төрж байсан. Мөн дахиж ийм хэлмэгдүүлэлт гарах вий, цаашид хэлмэгдүүлэлт гаргуулахгүйн төлөө уг үндсээр нь судлаж, таслах, энэ цагийн хэлмэгдүүлэлтийг олж тогтоох эрх зүйн орчныг бий болгох нь зүйтэй гэж үзэж байгаа.

-Нөхөн төлбөрөөс гадна хэлмэгдүүлэлтийн шалтгаан, одоо үеийн хэлмэгдүүлэлтийн талаар хүмүүс нухацтай ярилцсан гэлээ. Орчин цагийн хэлмэгдүүлэлтийн талаар товчхон   ярихгүй   юу. Хэлбэр нь хувирч, арга нь өөрчлөгдсөн ч хэлмэгдүүлэлт одоо ч байсаар байна гэдэг анхаарахгүй өнгөрчболохгүй асуудал...?

-Хүмүүс хэлмэгдуүлэлтийн шалтгааныг олон удаа хөндөж байлаа. Ер нь хэний гараар энэ хэлмэгдүүлэлт болов, Монголыг Монголоор нь устгах болсон энэ аймшигт хэлмэгдүүлэлтийн хариуцлагыг хэнд тохох юм бэ гэдгийг ярилцсан. Хоёрдугаарт, одоо ч орчин цагийн хэлмэгдүүлэлт байсаар байгааг хэлмэгдэж хохирсон иргэд, төрийн бус олон нийтийн байгууллагынхан хүлээн зөвшөөрч байна. Өнгө зүс, арга нь өөрчлөгдсөнөөс биш одоо байсаар байна.

Ялангуяа улс төрийн зорилгоор хэлмэгдүүлэх явдал байгааг МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын жишээгээр тайлбарлаж ярилцсан. Энэ мэтээр одоо ч хэлмэгдүүлэлт үргэлжилж байгаа учраас үүнийг бүхэлд нь дахиж судлах хэрэгцээ гарч байгаа. Энэ хүрээнд Цагаатгах ажлыг эрхлэх улсын комиссын дэргэд байдаг судалгааны төв энэ бүхнийг нарийн судалъя, цаашид хэлмэгдүүлэлтийн асууддыг илүү өргөн хүрээнд анхаарч, хүчин чадлыг ч нэмэгдүүлье гэж ярилцсан.