2012.10.09

УИХ-ын дэд дарга НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газрын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

УИХ-ын дэд дарга С.Баярцогт хатагтай Маргарет Юунгк тэргүүтэй НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газрын Хүний эрхийн болон үндэстэн дамнасан корпораци, бусад бизнесийн байгууллагуудын асуудлаарх ажлын хэсгийн төлөөлөгчдийг өнөөдөр /2012.10.09/ хүлээн авч уулзлаа.

Тус ажлын хэсэг нь таван эксперт гишүүнтэй бөгөөд “НҮБ-ын Бизнес, хүний эрхийн талаарх чиглүүлэх зарчим”-ын хэрэгжилтийг өргөн хүрээтэй түгээн дэлгэрүүлэх, хөхиүлэн дэмжих мандаттайгаар НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 2011 оны 17/4 тогтоолоор байгуулагджээ. Энэхүү чиглүүлэх зарчим нь бизнесийн байгууллагуудын үйл ажиллагааны улмаас хүний эрх ноцтой зөрчигдсөн тохиолдолд тухайн нутгийн ард иргэдэд туслалцаа үзүүлж, тухайн улс орон, бизнесийн байгууллага тус бүрийн үүрэг хариуцлага, авах арга хэмжээг зохицуулсан байдаг байна. Мөн бизнесийн байгууллагын хүний эрхийг хангах хариуцлагын талаарх НҮБ-ын анхны стандарт баримт бичиг юм.

УИХ-ын дэд дарга С.Баярцогт, Манай улсад сүүлийн жилүүдэд уул уурхайн салбар  эрчимтэй хөгжиж буйг илэрхийлээд НҮБ-ын чиглүүлэх зарчмуудын хэрэгжилтийн шилдэг туршлагыг дэмждэг. Бизнесийн байгууллагуудын үйл ажиллагааг бэхжүүлэх, чадавхжуулах, бизнес хүний эрхийн талаар хууль тогтоомж, бодлого боловсруулахад та бүхэн туслана гэдэгт итгэлтэй байна гэлээ.

Хатагтай Маргарет Юунгк хэлэхдээ, Засгийн газар, үндэстэн дамнасан корпораци, бизнесийн байгууллага, хүний эрхийн үндэсний комисс болон нутгийн уугуул иргэдийн төлөөлөл, төрийн бус байгууллагуудтай харилцахад зааварчилгаа өгөхдөө хэзээд таатай байх болно. Ялангуяа компаний үйл ажиллагааны улмаас хүний эрх нь зөрчигдсөн хүмүүст туслалцаа үзүүлэх, хүйсийн тэгш байдлыг хангах, эмзэг бүлгийнхэн тэр дундаа хүүхдүүдэд онцгой анхаарал хандуулах хэрэгтэй. Түүнчлэн бизнесийн хийгээд  хүний эрхийн талаар форумд хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.