Д.Ганхуяг: Санал нэгдээгүй асуудлаа хойшлуулна гэж тохирсон
Монгол Улсын уул уурхайн салбарт хэрэгжүүлж буй бодлого шийдвэрийн талаар уул уурхайн сайд Д.Ганхуяг Элчин сайдуудад танилцууллаа. Энэ үеэр Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд М.Эдерер Оюутолгойн төсөл хөтөлбөрийн талаар сонирхсон юм.
Энэ асуултад Д.Ганхуяг сайд "Монгол Улсын Засгийн газар Оюутолгойн төслийн хөрөнгө оруулагч талтай харилцан ойлголцож ажиллаж байгаа. Монгол Улсын Засгийн газар хууль, дүрэм гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэн ажиллах зарчмыг баримталдаг. Монгол Улсын Засгийн газар, хөрөнгө оруулагч талууд санал нэгдсэн зүйлээ олон нийтэд мэдээллэх, санал нэгдээгүй асуудлаа хойшлуулна гэж тохирсон" гэж хариуллаа.
"2012-2016 онд Монгол Улсад хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр тодорхой болсон гэж бодож байна.
Оюутолгойн төсөл амжилттай хэрэгжиж байгаа харин Таван толгой төслиин хувьд дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ унасан ийм үед эхлээд дэд бүтэц, төмер замын асуудлаа шийдэхээр гэрээ хэлэлцээр хийж байна.
Сайншандын аж үйлдвэрийн паркийн тухайд зөвлөх компаниа сонгох ажлаа хийж эхлээд байгаа. Ирэх дөрвөн жилийн хугацаанд Монгол Улс Газрын тос боловсруулах үйлдвэрийг барьж ашиглалтад оруулах болно" гэж Элчин сайдуудад уул уурхайн бодлогыг танилцуулав.