Сонгууль анх удаа өвлийн улиралд болно
Малчид сонгуулиа өгөхийн тулд цасан дундуур туучих хэрэгтэй
2012.11.13

Сонгууль анх удаа өвлийн улиралд болно

Сонгуулийн Ерөнхий Хороо  Аймаг, дүүргийн сонгуулийн хороодын дарга нарт хандаж  зөвлөмж гаргалаа.

Орон нутгийн сонгуулийг холимог тогтолцоогоор, автоматжуулсан системийг ашиглан зохион байгуулах гэж байгааг, түүнчлэн энэ удаагийн сонгууль анх удаа өвлийн улиралд явагдаж байгаатай холбоотойгоор сонгогчдын ирц бүрдүүлэх ажилд аймаг, сум, дүүргийн сонгуулийн хороод болон тухайн орон нутгийн Засаг дарга, төрийн холбогдох байгууллагуудыг хамтран ажиллахыг санууллаа.

Ялангуяа цаг агаарын эрс хүйтрэл, нийт нутгаар орсон цас, хур тундасны хэмжээ их байгаа энэ онцгой нөхцөл байдлыг харгалзаж Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон иргэний сонгох, сонгогдох эрхийг хангах талаар дараах шаардлагатай арга хэмжээг авч ажиллахыг Аймаг, дүүргийн сонгуулийн хороодын дарга нарт анхааруулав.

Юуны өмнө сонгогчдыг санал өгөх, сонгуульд оролцохыг уриалсан сурталчилгааны ажлыг өргөн зохион байгуулж, сонгогчдын оролцоо, ирцийг хангах ажлын талаар аймаг, дүүргийн сонгуулийн хорооноос нэгдсэн төлөвлөгөө гарган сум болон хэсгийн хороодод чиглэл өгч ажиллах нь чухал байна гээд санал авах байр бэлтгэх, тээвэр холбооны болон бусад шаардлагатай машин, техник хэрэгслээр хангах талаарх хуулийн заалтыг хэрэгжүүлж ажиллах талаар

тухайн нутаг дэвсгэрийн Засаг даргад албан бичиг явуулж хамтран ажиллахыг Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо зөвлөлөө.    

Мөн санал авах байр, сонгогчийн бүртгэл, санал авах, тоолох машин, саналын хуудасны бүрэн бүтэн, аюулгүй байдлыг хангах, галын аюул болон осол аваараас урьдчилан сэргийлж ажиллахын зэрэгцээ зам, даваа хаагдах, хальтиргаа, гулгаа үүсэх зэрэг эрсдэлийг тооцож бензин шатахуун нөөц бүрдүүлэх болон туулах чадвар бүхий тээврийн хэрэгслээр хангах ажлыг зохион байгуулах талаар тухайн шатны Засаг даргад үүрэг даалгавар хүргүүлж хамтран ажиллах нь чухал байгааг зөвлөмждөө тэмдэглэжээ.

Түүнээс гадна Аймгийн сонгуулийн хороод хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлж алслагдсан баг, сумдын сонгогчдын саналыг авах ажилд шаардлагатай хүн хүч, машин техникийг бэлтгэж цас арилгах, зам гаргах зэрэг тухайн нөхцөл байдалд шаардлагатай арга хэмжээг хуулийн дагуу шуурхай авч, иргэдийн санал өгөх нөхцөл бололцоог хангаж ажиллахыг  Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо зөвлөсөн байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.