Сонгуулийн сурталчилгаа маргаашнаас эхэлнэ
2012.11.05

Сонгуулийн сурталчилгаа маргаашнаас эхэлнэ

Аймаг, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн сурталчилгаа эхлэхэд ганцхан хоног үлдээд байна.

Энэ удаагийн сонгуулийг холимог хэлбэрээр зохион байгуулахаар болсон. Өөрөөр хэлбэл, мажоритар болон  пропорциональ системийг хослуулан явуулах юм.


Харин санал авах өдөр нь энэ сарын 21. Энэ өдөр нийтээр амрах бөгөөд аймаг, нийслэлийн Засаг дарга нарын шийдвэрээр согтууруулах ундаа худалдах, гадаа талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдааны төвийн үйл ажиллагааг санал хураалт дуустал зогсоох юм.

Сонгуулийн сурталчилгаа хуульд заасны дагуу маргаашнаас эхлэх юм байна. Ерөнхийдөө УИХ-ын сонгуулиас хойш танай гэрээр айлчлаагүй улс төрийн хүчнийхэн, тэдний сурталчилгааны материал энэ сарын 21 хүртэл өдөр алгасахгүй зочлон ирэх нь.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.