Авилгаас ангижрах 5 алхам УИХ -ын гишүүн О.Чулуунбат
УИХ-аас баталсан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт “Монгол Улсад авлигал бодитойгоор оршиж төрд итгэх олон түмний итгэлийг алдагдуулан улс төр, эдийн засгийн шинэтгэлд бэрхшээл учруулж улмаар үндэсний аюулгүй байдалд заналхийлэхэд хүргэж болзошгүй байна” гэжээ.
Уг нь бид ерээд оноос хойш авлигын тухай хангалттай ярьж, бичиж ирсэн ба Монгол Улс НҮБ-ын Авлигын эсрэг конвенцид нэгдэж, Авлигын эсрэг хууль батлан, Авлигатай тэмцэх бие даасан байгууллагатай болсон. Гэвч авлигын нөхцөл байдал сайжраагүйг авлигын индекс харуулсаар.
Одоо яах вэ, юу хийх вэ?
Авлигатай, авлигачидтай эвлэрч, авлигажсан нийгмийг хүлээн зөвшөөрч, дасан зохицох уу , тэмцэхүү
Авлигын эсрэг наад захын арга хэмжээг дараах байдлаар зохицуулж болно.
1-рт: Төрийн өмчийг олон нийтийн өмчид шилжүүлэх буюу, төрийн өмчид байх шаардлагагүй өмчийг хувьчлах хэрэгтэй.
Үүний нэг том жишээ нь таван толгойн гэрээ юм. Таван толгойн ордыг олон нийтийн өмчид шилжүүлсэнээр төр хяналт тавьдаг биш олон нийт өөрсдөө хяналтаа хэрэгжүүлдэг болох ба баялгийн тэгш хувиарлалтын зарчим жинхэнэ утгаараа хэрэгжих нөхцөл бүрдэнэ.
Том том үйлдвэрийн газар, обьектийг хувьчилсаны үр дүн нь бүх хүмүүсийг өмчтөн болгож тодорхой хөрөнгө эзэмшүүлэн зах зээлийн харилцаанд оролцох адил тэгш нөхцлийг бүрдүүлснээр нийгэм улс төрийн чухал ач холбогдолтой үйл явдал болно.
Өмч, хөрөнгө төрийн мэдэлд байснаар төр бүх үйл ажиллагааг зохицуулдаг, төрийн эрх бүхий албан тушаалтнууд энэхүү эрх мэдлээ ашиглан хөлждөг, бизнесийнх нь хэрэгсэл болж хувирсан. Иймдшаардлагагүй “бүрэн эрх”-ийг төрийн түшмэд нарт олгохоос зайлсхийх шаардлагатай байна. Өөрөөр хэлбэл төрийн албан хаагч буюу байцаагч нар нь иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудтай шууд харьцдаг, хувийн харьцаа тогтоодог, асуудалд янз бүрийн байр сууринаас буюу тухайн байцаагчын үзэмжээр ханддаг хандлагыг таслан зогсоох нь зүйтэй.
Жишээ нь: ард иргэд Мэргэжлийн Хяналтын Газрын байцаагчдыг иргэдийг дарамталдаг, найрка буюу хульхи архины зөвшөөрлийг өөрсдөө олгож зуучилдаг, тэгээд тэр дэлгүүрээр үнэгүй үйлчлүүлдэг, дэлгүүр хоршооноос хураан авсан хүнсэнд шинжилгээ хийдэггүй, өөрсдөө хүнсэндээ хэрэглэдэг, барилгын улсын байцаагчид нь барилгын компаниуудаас үнэгүй барилгын материал, хүн хүч авч өөрсөддөө үнэгүй хаус бариулдаг, ойн байцаагчид нь гэртээ түлэх түлээгүй болсон үедээ эргүүлд гарч хураан авсан түлшээ хувьдаа хэрэглэдэг, замын цагдаа мөнгөн торгуул ногдуулахдаа зөрчлийн шинж чанарт тохируулж биш үзэмжээр торгодог гэх мэт шүүмжлэл байнга гардаг.
Авлигаар дамжиж олсон бизнесийн ашиг, орлого улс орны эдийн засагт сөргөөр нөлөөлөн нийгмийн хөгжлийг гажуудуулдгийг бизнес эрхлэгчид сайтар ухамсарлан, авлигыг үүсгэгч, өдөөгч хүчин зүйлийг таслан зогсоож, Бизнесийн үйл ажиллагаагаа хуулийн хүрээнд явуулж, шударга өрсөлдөөний зарчимд тулгуурласан зах зээлийн орчныг бүрдүүлэхийн төлөө хамтдаа зүтгэх;
2-т: Үйлчилгээний журмыг ойлгомжтой байдлаар тайлбарлаж, нийтэд ил тод болгох,
Хүний хүсэл хязгааргүй. Газар эзэмших, ашигтай бизнес эрхлэх, өндөр алба хаших гээд бүгд л дажгүй санаа. Хүн болж төрснийх яагаад бүтэхгүй гэж. Олуулаа аж төрдөг нийгмийн амьтас хэн нэгний эрхийг нөгөө нь хүндлэх хууль ёсонд захирагдах учиртай. Газар эзэмшихийн тулд тендерт ялах төсөл боловсруулна, өндөр алба хашъя гэвэл мэдлэг боловсрол, ажлын туршлага хуримтлуулах зүй тогтол бий. Энэ бүхний цаана өрсөлдөөн буй. Газар эзэмшигч ганцхан байхгүй нь мэдээж учраас ашиг сонирхлоо гүйцээхийг хүсэгч олон хүн үнэ хаялцдаг. Монголд ийм өрсөлдөөн хэр шударга болдог тухай ярихдаа бизнесменүүдийн олонх мөрөө хавчин эргэлзэх юм билээ. Албан тушаалтан эрх мэдлээ ашиглан аль нэгэнд нь давуу боломж олгосныхоо төлөө шан харамж хүртэх үзэгдэл шинэ Монголын газрын төлөөх “дайны” эмгэнэл. Үүнээс мөнөөх “газрын наймаа”, “авлигын сүлжээ” гэгч зах зээлийн далд бизнес эхтэй.
Төрийн үйлчилгээнээс авлигын үнэр ханхлах нь бизнес эрхлэгчдийг, жирийн иргэдийг эргэлзээнд хүргэж байна. Төр бол шүүмжлэл сонсдоггүй, хариуцлага үүрдэггүй амьгүй албат биш. Иргэдэд хамгийн ойр төр бол бидний оршин суугаа хороо, дүүргийн Засаг захиргаа, тэнд ажилладаг албан хаагчид. Харамсалтай нь авлигын хэргийн тухай шуурхай мэдээлэл хүлээн авдаг утсаар ирсэн иргэдийн санал гомдлын багагүй хувь дээр дурдсан засаг захиргаанд хаягтай байх юм. Хорооны Засаг даргаас ам бүлийн, эсвэл оршин суугчийн тодорхойлолт хүсэхэд цаадах нь 1000-1500 төгрөг хурааж нэхдэг нь иргэдээс авлигыг ил тод нэхэж хүнд суртал гаргаж буйн тод жишээ юм. Иймд үйлчилгээний журмыг ойлгомжтой, ил тод болгох шаардлагатай.
3-т:өрсөлдөөн бол үйлчилгээний чанарыг сайжруулах, үнийг бууруулах хөшүүрэг тул монопол үйлчилгээний хүрээг багасгах,
төрийн оролцоо эрх мэдлээр цөөн тооны иргэд, компанид монопол давуу эрх олгодог механизмыг таслан зогсоож, нээлттэй өрсөлдөөний зарчмаар үйлчилгээний чанарыг дээшлүүлж, хэт үнийн хөөрөгдлөөс урьдчилан сэргийлж ажиллахад анхаарах,
4-т: Төсвийн хувиарлалтыг оновчтой болгох,
Төсвийн өмч хөрөнгө, төсвийн хувиарлалтыг оновчтой хувиарлах, зарцуулахад анхаарч тендер нэрээр төсвийн хөрөнгийг завшдаг, төрийн өмчийг үнэгүйдүүлдэг тогтолцоог халах,
5-т:Улсын төсвөөс цалинждаг төрийн албан хаагчдын тоог цөөрүүлэх, хариуцлагыг чангатгах шаардлагатай байна.
Аль нэг яаманд ажилладаг болон тендерийн комиссын гишүүд хэрхэн авлига авдаг нь ойлгомжтой байдаг.Иимэрхүү газарт ажилладаг албан хаагч нар үнэтэй машин унадаг, үнэтэй орон сууцанд амьдардаг гэх мэтээр биилэгжүү байдаг. төрийн ажилтны хэдэн төгрөгийн цалингаар lexus-470 жип машин авч хүрэхгүй шүү дээ.Залуучууд ажилд орохдоо сул ашиг хэр байна вэ гэдгийг судалдаг болсон байна. Иймээс гааль, татвар, газрын алба гэх мэт байгууллагуудад ажилд орохоор хошуурдаг болжээ.
Зөвхөн гааль дээрх нэгэн жишээ гэхэд Засгийн газрын кабинетэд багтсан намууд ахлах байцаагчаас дээш албан тушаалыг толгой дараалан худалдаж авенаас гааль ямар ч хяналт шалгалтгvй, мэргэжлийн бус болсон талаар vнэлэлт дvгнэлт өгсөн Нээлттэй нийгэм форум, Зориг сангийн дагнасан судалгааны дvн өнөөгийн гаалийн бодлого, vйл ажиллагааг эрс шинэчлэх шаардлагатай болсныг харуулсан судалгаа гарч байсан.
Тухайлбал, гаалийн авилгыг шударгаар илчилсэн хэвлэл мэдээллийнхний ачаар жил бvр алга болдог байсан 4 тэрбум төгрөгийн ноолуурын контрбанд багассан боловч туvний оронд хаягдал хар төмрийн луйвар 107 тэрбумд хvрч, алтны контрбанд тvймэр мэт газар авсан байна. Vvнтэй холбоотойгоор "контрбандчин" гэдэг шинэ нэр томьёо хуулийн практикт нэвтэрч эхэлжээ. Алт олборлогчдын тоо жил бvр өсч буй хэрнээ Монголбанкинд тушааж буй алт урд жилийнхээсээ 7500 кг-аар дутуу байна.
Алт алга болдог гуравхан тохиолдол байдаг. Нэг дэх нь төв банкинд тушаах, хоёр дахь нь арилжааны банкинд барьцаанд тавих, гурав дахь нь хил давуулж контрбанд хийх явдал юм.Мөнсаяхан Замын-Үүд-Эрээний боомтоор 18 вагон самрыг нууцаар гаргасан ноцтой хэрэг гарсан ба Замын-Үүдийн зарим гаалийн улсын байцаагчидыг хятадуудаас авлига авсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр шалгаж байгаа гэж сонссон.
Бороотой өдөр зам дээр тогтсон ус үсэрсний төлөө бүлэг цагдаа жолоочийг дарамтлахыг харсан хүн төрийг авилгажсан гэж үзнэ. Зүгээр л зарагдаж байсан махыг зах дээр очиж мөнгөөр зодож авчихаад өөрийн харъяаны лангуугаар дамжуулж өндөр үнээр эргүүлэн худалдаж байгаа улс төрчийг авилгач гэнэ.
Галт тэргэнд хөх паспорт үзүүлээд явж буй албан тушаалтан хойд хөршөөс хуурамч эм зөөж хүүхэд, хөгшдийг хордуулахыг юманд чинээ бодолгүй бохир мөнгө босгохыг авилга гэнэ.
Газар зохион байгуулалтын жил бүрийн төлөвлөгөөг батлуулаагүй мөртлөө газар олгоод буй Засаг дарга авилгач мөн.
Хог хаягдлын мөнгийг иргэдээс, аж ахуйн нэгжээс хуу хамдаг боловч хэд дахин идэж замруулдаг дарга ч авилгач юм. Ийм агуулгаар бол Монголд авилга байна. Энэ тэгэхдээ Монгол улсыг авилгажсан орнуудын жагсаалтанд зуун хэдэд байрлуулах шалтгаан мөн үү, эсвэл байрлуулах шалтаг болж байна уу гэдэг нь харин бидний бодох ёстой,засч залруулах боломжтой асуудал юм.
Хvн төрөлхтний хамгийн vнэт зvйлийн нэг нь шударга өсны төлөө тэмцэл бөгөөд тvvний гол дайсан нь авилга хээл хахууль юм. Авдагийг нь авилгач, өгдөгийг нь хахуульдагч гэж нэрлэдэг болох нь орос, англи, монгол, хятад хэлний тайлбар тольд утга нэгтэй байх ба товчдоо бол авлига гэдэг нь эдэд шунах, эрх мэдэлдээ дулдуйдан ёсон бусаар шунаж авсан эд зvйл, харин хээл хахууль гэдэг нь өөрийн зvй бус хэргийг бvтээхийн тулд албан тушаалтныг ил далд аргадах замаар өгөх мөнгө, эд зvйл, хээл цутгах vйл явц болно.